ДЭЛХИЙНИЙГЭМ

УКРАЙН: В.Зеленский хоёрдугаар сарын 16-ны өдрийг “Эв санааны нэгдлийн өдөр” болгон зарлалаа

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский “Украйны нийгмийг нэгтгэх яаралтай арга хэмжээний тухай” зарлигт гарын үсэг зурснаар 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг Украйнчуудын эв санааны нэгдлийн өдөр болгон зарлалаа.

Өмнө нь “Politico” сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын тагнуулын мэдээллээс эш татан эл өдрийг ОХУ Украйны эсрэг цэргийн ажиллагаа эхлэх өдөр хэмээн нэрлэсэн талаар мэдээлж байсан.

Владимир Зеленскийн баталсан дээрх зарлигийн гол зорилго бол Украйны нийгмийг нэгтгэх, өсөн нэмэгдэж буй саармаг аюул эрсдлийн эсрэг тэсвэр хатуужлыг бэхжүүлэх явдал гэгдэж байгаа юм.

Баримт бичгийн хэвлэгдсэн эх бичвэрт дурдсанаар, төрийн тэргүүн Украйн улсын төрийн далбааг бүх суурин газрын байшин, байгууламжид мандуулж, өглөөний 10:00 цагт Украйны төрийн дууллыг эгшиглүүлэхийг үүрэг болгожээ.

Гадаадын дипломат төлөөлөгчийн байгууллагуудад мөн Украйн улсыг нэгтгэх, энэ үйл явцыг дэмжихэд чиглэсэн зохих арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болгосон байна.  

Түүнчлэн, Украйн улсын аюулгүй байдлын бодит байдал, батлан ​​хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хүн амд өдөр тутам мэдээлж байх мэдээллийн нөөцөд тулгуурлан “Украйн улс хамтдаа” гэх мэдээллийн нэгдсэн платформыг бий болгохыг үүрэг болгожээ. Мөн ард иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар үнэн, зөв мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулахыг Украйны Сайд нарын танхимд даалгалаа.

Басхүү нутаг дэвсгэрийн батлан ​​хамгаалах тогтолцоог бий болгох, ажиллуулах ажлыг эрчимжүүлж, иргэдийг үндэстнийг эсэргүүцэх хөдөлгөөний эсрэг бэлтгэх нөөцөөр хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газарт даалгасан байна.

Төрийн албан хаагчдыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэвийн үйл ажиллагаа явуулах, ажлын байраа орхиж явахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг төрийн байгууллагуудад үүрэг болголоо.

(Эх сурвалж: The Hill)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2022 08:38

Укриан дайны хөлд сүйрэх нь ээ

ҮНЭН
ҮНЭН
2 сар 15, 2022 14:19
Reply to  Зочин

ЧИ ЯМАР ЗАЯА НЬ ХАЯСАН ХУЛЧГАР ХҮҮР ВЭЭ

зочин
зочин
2 сар 15, 2022 12:52

Украйнд дайн болохгүй эх орноо мөлжигч олигархууд нь мөнгөө тэврээд баруун руу гарлаа АНУ-н упс орнуудыг сүйоүүлдэг бодлого бодитоор хэрэгжиж энэ орныг хямрааж байна.Орос оронд дайн хийх бодлого даанч �##�га Америкчууд зөнөг өвгөн дайн хүсэж өдөөн турхирч цэрэг зэвсгээр украйныг тэтгэж байна.Дайн болохгүй.

ҮНЭН
ҮНЭН
2 сар 15, 2022 14:18

УКРАЙНЧУУД ТҮРҮҮЛЖ ЦОХИЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ИЗРАЙЛЧУУД ЯАЛАА АРАБУУДЫН ЭСРЭГ ӨРСӨЖ ЦОХИЛТ ӨГСНӨӨРӨӨ ЯЛСАН ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button