Нийгмийн

Машинаа хулгайд алдсан хоёр хэргийг шуурхай илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн “Ц”-ын Тоёота Кровн маркийн автомашиныг тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад Тоёота Спасио маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан,

Мөн өдрийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос Хонда Пит маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн “Д” гэгч нь үйлдсэн болохыг шуурхай илрүүллээ.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button