Нийгмийн

Зөвшөөрөлгүй тарвага агнасан 19 зөрчил илэрчээ

Манхан сум дахь урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар нууцаар тарвага тээвэрлэсэн, орон нутагт зөвшөөрөлгүй агнасан 19 зөрчил илэрчээ.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд  Ховд аймгийн ОБГ-ын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг хяналт шалгалт хийн эргүүлээр ажиллаж буй.

Манхан сум дахь хяналт шалгалтын постоор дамжуулан хууль бусаар агнасан, нууцаар тарвага тээвэрлэсэн зэрэг 19 тохиолдлыг илрүүлж, холбодох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сүүлийн үед иргэд хууль бусаар агнасан тарвага их хэмжээгээр илэрч байгаа тул урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button