Гадаадынхан Twitter-т: “Валиева гарцаагүй ялна”
Бээжингийн өвлийн олимп үргэлжилсээр. Уран гулгалт. Энэ удаад ямар ч дуулиан шуугиан дэгдсэнгүй.
Өчигдөр буюу 2022.02.15-нд ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева богино хэмжээний ганцаарчилсан төрөлд оролцлоо. Түүний үзүүлбэрийн дараа оросууд болон барууныхан энэ талаар сошиал орчинд шуугилаа. Тэд “Валиева гарцаагүй ялна”, “Чи өнөөдөр мундаг байж, үзүүлээд өглөө” гэх зэрэг магтаалын үгс “Твиттер”-ээр дүүрчээ.
Хүн бүхэн Валиевагийн үзүүлбэрийг хүлээж байсан гэлтэй. Допингийн хэрэгт буруутгагдсан 15-хан настай Валиева түрүүллээ. Тэр үзүүлбэрээрээ 82.16 оноо авч чадлаа.
Хоёрдугаар байранд ОХУ-ын тамирчин Анна Щербакова 80.20 оноогоор, харин гуравт Японы тамирчин Сакамото Каори Сакамото 79.94 оноогоор авлаа.
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэмцээн эхлэхээсээ л авхуулаад олны анхаарал, сонирхлыг татсан. Учир нь, өвлийн олимп нээлтээ хийснээс хойш сүүлийн долоо хоногт дэлхий нийтээрээ допингийн дуулианд нэр холбогдсон оросын тамирчин Камила Валиева гэх 15 настай жаахан охинд уран гулгалтын спортыг сонирхдог, сонирхдоггүй бүх хүн л хамаг л анхаарлаа хандуулсан. Хамгийн сүүлийн мөч хүртэл Камила Валиева бусад тамирчидтай өрсөлдөх боломжтой эсэх нь тодорхойгүй хэвээр байв. Харин дараагийн тэмцээн болохоос нэг өдрийн өмнө буюу 2022.02.14-нд Спортын Арбитрын Шүүх /CAS/-ээс Камила Валиеваг олимпын тэмцээнээ үргэлжлүүлж болно гэсэн шийдвэр гаргаж, түүнийг цагаатгасан юм. Гэвч түүнд болзол тавьсан. Хэрэв Валиева ялагчдын тоонд багтаж чадвал /мэдээж Валиева ялна гэдэгт итгэлтэй байна/ өмнөх медальтнуудын шагналыг цуцлах ажээ.
Уран гулгалтын богино хэмжээний үзүүлбэрийн дүнг танилцуулбал:
Камила Валиева – 82.16
Анна Щербакова – 80.20
Сакамото Каори – 79.84
Александра Трусова – 74.60.
Дараагийн тэмцээн маргааш буюу хоёрдугаар сарын 17-нд монголын цагаар 18:00 цагаас болно. Энэ удаад уран гулгалтын эмэгтэй тамирчид ганцаарчилсан чөлөөт үзүүлбэр үзүүлнэ. Камила Валиева ч ганцаарчилсан төрөлд оролцох эрх авсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Өчигдрийн богино үзүүлбэрийн дүнгийн талаар гадаадын твиттерчид дүгнэжээ. Зарим нь Валиевагийн сахилга бат, эр зоригийг нь магтан дуулжээ. Тэд бүх бэрхшээл саадыг үл харгалзан 15-тай жаахан тамирчин өөрийгөө хурцалж, сайн байсныг нь дурджээ. “Твиттер”-ийн зарим жиргээнээс дурдвал:
@BUscivis:
- Камила Валиева гайхалтай эр зоригтой, үнэнч шударга, сахилга баттай бас шийдэмгий байдлыг харуулж чадлаа.
@phenom1984:
— Валиева богино хэмжээний үзүүлбэрт түрүүлчихлээ. Олимпын наадам жинхэнэ инээдмийн наадам болж байна даа.
@linneamiracle:
- Валиевагийн түүх надад янз бүрийн мэдрэмжийг төрүүлсэн. Гэхдээ, би нэг л зүйлийг баттай мэдэж байна: өнөөдөр тэр хамгийн шилдэг нь байлаа, түүний богино хэмжээний үзүүлбэр бүх талаараа сэтгэл хөдөлгөм байв.
@lorileistorm:
- Би цочирдож орхилоо! Допинг хэрэглэсэн гэх ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева өнөөдрийн богино хэмжээний үзүүлбэрт нэгдүгээр байр эзэллээ.
@SportsVoiceGuy:
- Камила Валиеваг болон уран гулгалтын спортыг сонирхогчдод зориулсан мэдээ: тэрбээр өнөөдрийн богино хэмжээний үзүүлбэрт хамгийн сайн үр дүнг үзүүлж, тоглолтын төгсгөлд нулимс дуслуулав.
@meldridgeAU:
-Би хувьдаа Валиевагийн шүтэн бишрэгч.
@fleurellia:
-Энэ үдэш утгагүй зүйлсээр дүүрэн байлаа. Дахин хэлэхэд, Трусовагийн үзүүлбэрт дахиад л дутуу оноо өгч. Валиева үсрэх элемент дээрээ хоёр ч алдаа гаргалаа, гэвч өндөр оноо авчээ. Шүүгчид оросын уран гулгалтын тамирчдын бүх алдааг анзаараагүй хэрнээ бусад тамирчдад оноог нь хаслаа. Энэ жигшүүрт Олон Улсын Тэшүүрчдийн Холбоог үнэхээр шинэчлэх хэрэгтэй.
@CaramelPantry:
- Валиева сайн байсан. Энэ нь олон хүнд таалагдаагүй гэж би бодож байна.
@DiannaConleyVO:
- Камила Валиева бол төрөөс хөхиүлэн дэмжсэн допингийн хохирогч болсон хүүхэд гэж санагдаж байна. Түүний уран гулгалт спортыг сүйрүүлээгүй. Зарим хүмүүс түүнийг доромжилсон, тэд 15 настай хүүхдийг өрөвдөх сэтгэл гаргах ёстой.
@basedharry_:
- Камила Валиевагийн талаар та нар юу ч гэж бодсон байлаа, тэр 15 настай, өсвөр насныхны гайхалтай тэсвэр тэвчээрийн үлгэр жишээ. Тэр заавал ялах болно.
@MinkovskaIvet:
- Камила Валиева бол уран гулгалтын ертөнцөд өвөрмөц үзэгдэл юм.
@nianrencatI:
- Би Камила Валиевад хайртай, түүнийг тэмцээнээс үргэлжлүүлж байгаад баяртай байна, гэхдээ түүний эргэн тойронд байгаа томчуудад хариуцлага тооцох хүн байна уу???
@hazesther:
-Надад хачин мэдрэмж төрж байна. Нэг талаараа, Камила Валиеваг олимпод оруулах ёсгүй байсан. Нөгөө талаар болсон явдалд 15 настай охин биш, томчууд буруутай учраас би түүнийг өрөвдөхийг хүсч байна.
(Эх сурвалж: Sport Express; Twitter)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОПИНГ ХЭРЭГЛЭЭД БЭЛТГЭЛ ХИЙЧИХСЭН ХҮН ДОПИНГ ХЭРЭГЛЭЛГҮЙ БЭЛТГЭЛ ХИЙСЭН ТАМИРЧНААС ХОЛ ИЛҮҮ ГАРАХ НЬ ГАРЦААГҮЙ. ОЮУНБОЛД ЯАЛАА ТААРСАН БОЛГОНОО ДАЙРЧ УНАГАЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙГАА БИЗДЭЭ ОРОСЫГ ХАМГААЛАГЧ ЛАЛАРУУДАА
Оросынэсрэг барууны явууож буй уостөр
Одоо болноо наад оросын тухай мэдээгээ