ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден: АНУ Украйнд пуужин байрлуулах бодолгүй байна

АНУ ч, НАТО ч тэр Украйны нутаг дэвсгэрт пуужин байршуулаагүй байгаа юм. Мөн цаашид ч тийм бодол, төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгдлээ. Хоёрдугаар сарын 15-ны мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден холбогдох мэдэгдэл хийсэн юм. Жо Байден хэлэхдээ, Вашингтон, НАТО, Киевээс ОХУ-ыг заналхийлээгүй гэлээ.

“Бид чухам юуг хийдэггүй талаараа тодорхой хэлэхийг зөвшөөрнө үү. АНУ болон НАТО ОХУ-ын эсрэг заналхийлэл үйлдээгүй. Украйн улс ч ОХУ-д  заналхийлээгүй. АНУ болон НАТО-гийн пуужин Украйнд байхгүй. Бид Украйнд пуужин байрлуулахаар ч төлөвлөөгүй байна” хэмээн Жо Байден хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарласан юм.

Мягмар гараг /2022.02.15/-ийн үүрээр АНУ-ын Ерөнхийлөгч нэгэн айхавтар мэдэгдэл хийсэн. Хэрэв ОХУ Украйн руу халдаж, түрэмгийлсэн тохиолдолд Вашингтон болон түүний холбоотнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор зарлалаа.

Түүний энэ мэдэгдэл нь 2014 онд хэрэгжүүлээгүй орхисон хамгийн том хориг арга хэмжээг хэлж байгаа юм. Хоригт ОХУ-ын томоохон санхүүгийн байгууллагууд болон аж үйлдвэрийн тулгуур чухал салбарууд багтаж байгаа ба тэдэнд дарамт шахалт үзүүлэх юм.

Гурав хоногийн өмнө “Politico” сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден холбоотнуудтайгаа онлайнаар хуралдах үеэрээ ОХУ хоёрдугаар сарын 16-нд Украйн руу довтолж магадгүй хэмээн мэдэгдсэн талаар бичсэн байсан.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдэгдлийг Европын орнуудад нөхцөл байдлыг улам хурцатгах урьд хожид байгаагүй кампанит ажил хэмээсэн. Песковын хэлснээр, Владимир Путин заримдаа энэ талаар хошигнодог болсон гэнэ. “Дайн яг хэдэн цагт, хаана эхлэхийг нийтэлсэн эсэхийг мэдэхийг хүсэж байна” хэмээн хошигнох болсон ажээ.

Сүүлийн хэдэн сарын турш Барууны улстөрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украийны эсрэг ОХУ-ын “түрэмгий ажиллагаа” нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа юм. Харин Москва тэдний эл суртал ухуулга, өдөөн хатгалгыг удаа дараа няцааж, ОХУ хэнд ч, ямар ч улсад заналхийлэл хийгээгүй гэдгээ онцлон тэмдэглэсээр ирсэн.

Ийм мэдэгдлүүд бол НАТО-гийн цэргийн техник хэрэгслийг ОХУ-ын хилийн ойролцоо аль болох ихээр байрлуулах шалтаг болгон ашиглаж байгаа гэж үзэж байгаа юм. Энэ нь ч үнэний ортой хэмээн шинжээчид үзэж байна.

АНУ болон Барууныхан славянчууд /Орос болон Украйн/-ыг хооронд нь хагаралдуулж, дундаас нь ашиг хонжоо олох гэж байна хэмээн олон улсын шинжээчид дүгнэж эхэлсэн юм.

(Эх сурвалж: New York Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-02-16 14:16

ДАРУЙ БАЙРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button