ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Японы загвар зохион бүтээгч гэр хэлбэртэй чийдэн бүтээжээ

Японы “HAY” компани монгол гэрийг санагдуулам гэрэл чийдэнгийн шинэ коллекц /цуглуулга/ гаргажээ. Тус компани үйлдвэрлэсэн шинэ коллекцоо “Рао” хэмээн нэрлэсэн ба гурван шинэ чийдэнгийн төрлийг гаргах юм байна.  

Загвар зохион бүтээгч Фүкасава Наотогийн бүтээсэн гэрэл чийдэнгийн хэлбэр нь монгол үндэсний өргөө гэртэй адилхан.

“Pao” зөөврийн чийдэнг бат бөх гангаар хийжээ. Өнгөний хувьд улаан, хар, цагаан гэсэн сонголттой ба дулаахан , тааламжтай гэрэл ялгаруулдаг аж. Харин гэрлийн унтраалга нь далд байрладаг.

Гэрлийг зочид буудал, хурлын танхим, зоогийн газарт хэрэглэхэд тохиромжтой. Мөн таазнаас ч өлгөж болдог аж.

Гэр хэлбэртэй “Pao” гэрлийн цуглуулгыг “HAY” компанийн вэб хуудас болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн ба 139-425 евро буюу ойролцоогоор 158-483 ам.долларын үнэтэй юм байна.

(Эх сурвалж: Central Asia News)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-17 13:05

мөөг хэлбэртэй л юм байна

Зочин
Зочин
2022-02-17 13:07

Гэр гэхээс илүү мөөг хэлбэртэй харагдана.

Холбоотой мэдээ

Back to top button