ДЭЛХИЙНИЙГЭМ

Энэтхэгийн хойд хэсэгт 13 эмэгтэй худагт унан нас баржээ

Энэтхэгийн Уттар-Падеш мужийн нэгэн тосгоны худагт 13 эмэгтэй унан амиа алдсан хэрэг гарчээ. Мөн гурван ч эмэгтэй шархадсан байна.

Өнөөдрийн “The Indian Express” сонинд мэдээлснээр, эл эмгэнэлт хэрэг лхагва гараг /2022.02.16/-ийн орой Кушинагар дүүрэгт хуримын ёслолын үеэр хэсэг хүмүүс худгийн таган дээр сууж байх үеэр болжээ. Таган дээр хэт олон хүн суусны улмаас гүний худаг руу унасан аж.

11 эмэгтэй газар дээрээ, хоёр нь эмнэлэгт очоод нас баржээ. Үлдсэн гурван хохирогчийн амь насыг аврахын төлөө эмч нар шаргуу ажиллаж байна.

Болсон хэрэгт тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Твиттер” хуудсаараа дамжуулан амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсэн ерөөсөн байна.

(Эх сурвалж: BBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button