Гадаад мэдээДЭЛХИЙ

Нарендра Моди өнөөдөр гурав дахь удаагаа тангараг өргөж ажлаа хүлээн авна

Дэлхийн хамгийн их хүн амтай, тав дахь хамгийн том эдийн засагтай улс болох Энэтхэгт парламентын доод танхим буюу Лоб Сабхагийн сонгууль дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-ний хооронд явагдсан.

Тус сонгуульд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам хүлээлтээс бага үр дүн үзүүлсэн ч гэсэн Моди гурав дахь удаагаа ерөнхий сайдын албыг хаших нь тодорхой болсон юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр гурав дахь удаагаа тангараг өргөж, ерөнхий сайдын ажлаа хүлээн авна. Мөн түүнтэй цуг 30 сайд тангараг өргөх талаар “NDTV” сайт мэдээлсэн байна.

Өнөөдөр Модитой хамт тангараг өргөх эрхмүүд дунд засгийн газрын тэргүүлэх ач холбогдол бүхий албан тушаалууд буюу дотоод хэрэг, батлан хамгаалах, санхүү, гадаад харилцааны сайд нар байх юм.

Тэдгээр албан тушаалуудад өмнөх засгийн газартай адилаар Бхаратия Жаната намын гишүүд сонгогдсон байгаа. Модигийн нам 2019 оны сонгуультай харьцуулахад шууд мажоритар байр суурь эзлэх тооны суудал авч чадаагүй.

Ийм учраас тэрбээр Үндэсний ардчилсан холбоо (NDA) намын эвслийн гишүүдээсээ туслалцаа авч засгийн газар үүсгэж байгаа юм.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 9, 2024 17:22

Манай монголд гайгүй элэгтэй ханддаг юм шиг санагддаг, болждээ.

Saina
Saina
6 сар 9, 2024 18:15

Chuhal medee bn. Mongolchuud odoo yah boldoo

Холбоотой мэдээ

Back to top button