Глейхенгауз: Валиева бол “Харанхуй ертөнцийн гэрэл гэгээ”
Хуучнаар ЗХУ-ын гавъяат дасгалжуулагч Этери Тутберидзегийн ахалж буй уран гулгалтын баг тамирчдын хореограф /бүжиг дэглээч/ Даниил Глейхенгауз 15 настай уран гулгалтын тамирчин Камила Валиеваг Бээжингийн өвлийн олимпод дөрөвдүгээр байр эзэлсний дараа түүнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ талаар тэрбээр өөрийн “Инстаграм” хуудсандаа бичжээ.
Камила Валиева өчигдөр пүрэв гараг /2022.02.17/-т уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцож, дөрөвдүгээр байр эзэлсэн. Алтан медалийг Камила Валиевагийн нутагт нэгт тамирчин Анна Щербакова хүртсэн. Мөнгөн медалийг мөн л оросын тамирчин Александра Трусова, хүрэл медалийг Японы тамирчин Сакамото Каори нар тус тус хүртсэн.
“Чи бол бидний харанхуй ертөнц дэх гэрэл гэгээ. Бид хамтдаа энэ бүхнийг даван туулах болно” хэмээн Глейхенгауз бичжээ.
Глейхенгауз мөн алтан медалийн эзэн болсон Анна Щербаковад олимпын аварга болж, алтан медаль хүртсэнд нь халуун баяр хүргэсэн байна.
Мөн тэрбээр, “Олимпын аварга минь, би чамаар бахархаж байна! Чи түүхийг бүтээж чадлаа. Таван удаа домог болохоор дөрвөлсөн эргэлт хийлээ” хэмээн Александра Трусовагийн үзүүлбэрийг үнэлсэн байна.
Бээжингийн өвлийн олимпын XXIV наадам хоёрдугаар сарын 20-ны ням гарагт өндөрлөнө.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу вэ?! Хэн хуучнаар ЗХУ-ын гавьяат дасг�##�жуулагч гэж? Одоо 47-той хүн яаж ЗХУ-ын үед гавьяат болох уу? 2014 онд ЗХУ байсан уу?
Сайн байна уу? Этери Тутберидзе шүү.
Этери Тутберидзе чинь тэгээд хамгийн наад т�##�аар нь бодоход 1990 онд 15 настайдаа ЗХУ-ын гавьяат дасг�##�жуулагч болсон байх нь уу?
Хөөрхий дөө, дасг�##�жуулагч нь үнэнээ л хэлсэн байна, орос ч үнэхээр харанхуй орон шүү. Ганц гэрэл гэгээгээ өөрсдөө бөхөөчихдөг, үнэн хог шүү.