Нийгмийн

Монгол тамирчид уран гулгалтын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Японы Нагояа хотод болсон 14 дэх удаагийн “Minato aquls cup” өсвөрийн уран гулгагчдын олон улсын нээлттэй тэмцээнээс Монголын тамирчид мөнгөн медаль хүртжээ.

Японд ажиллаж, амьдрахын сацуу уран гулгалтаар хичээллэдэг Г.Марал-Эрдэнэ хоёр жилийн өмнөөс Монголын өсвөрийн тамирчдад уран гулгалтын сургалт явуулж эхэлсэн аж. Тэрбээр өөрийн шавь нараас гурван тамирчныг сонгон  “Minato aquls cup” тэмцээний анхан шатны түвшинд оролцуулсан байна.

Манай тамирчдаас М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртсэн бол Э.Сүрэн, Г.Нандин-Эрдэнэ 21 дүгээр байр эзэлсэн байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button