НУУЦЫН ЛОББИ: Гавьяат авцгаасан ч заавал шалгагдах ёстой хүмүүс
ҮАБЗ-ийн дэргэд тусдаа нэгж маягийн юм үүсгэж байснаа ЗХЖШ-д төвлөрүүлж, “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар” гэж их социалист нэр өгөөд, төмөр замын төслүүдийн бүх худалдан авалт, санхүүг нууцын зэрэглэлд оруулчихсан хачин түүх Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед гарсан.
НЭГ. "МАШИД БОЛОХГҮЙ ҮЙЛДЭЛ" ГЭГДЭЖ БАЙСАН Ч ТЭД ШАГНУУЛЖ, ЦӨӨН ХҮРЭЭНД Л ШҮҮМЖЛЭГДЭВ
Шагналын цуваа
Өнөөх “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар”-аа 10 жилийн боловсролтой, муу сайн бүхэнд их айхтар тархи нь гүйдэг, цагтаа Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гээч хүнээр удирдуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өглөө, оройд төмөр замын явцын мэдээлэл авдаг байсан гэх.
Тийн явсаар Д.Жаргалсайханы өөрийнх нь хэлснээр “Улсын томоохон төслүүд дэмжин хөдөлгөх” чиг үүрэгтэй өнөөх газрынхаа ачаар Х.Баттулгаас “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн. Мөнхүү хөлөмцүү үеэрээ “Ерөнхийлөгч надад Хөдөлмөрийн баатар өгнө” гэж дуу алдсан түүхтэй “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал ч зохих шагналаа авсан юм.
Үүнээс бүр өмнө төмөр замын томоохон төслүүдийн мөнгийг гаргах үүрэг хүлээгч “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Аж үйлдвэрийн Гавьяат цолоор шагнагдсан. Улмаар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, өнөөгийн Богд хаан төмөр зам дээр хүртэл үнэмлэхүй нөлөөтэй оролцож буй Голомтын Д.Баясгалан Гавьяат эдийн засагч болсон түүхтэй.
Онцлох ишлэлүүд
Чөлөөт сэтгүүлч У.Оргилмаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед дээрх эрхмүүдийн төмөр замын асуудалд эдэлж буй гайхалтай том эрхүүдийг шүүмжилсэн нэг нийтлэлдээ “...Үүнийг түүх мартахгүй. Хожмын өдөр хэнтэй, ямар хариуцлага, хэзээ тооцохоо ч мартаагүй” гэж төгсгөсөн нь бий.
Эл ишлэл асар их мэдээлэл дунд байдаг нэг улстөрчийн “Ерөнхийлөгчөөс төмөр зам барьсан нэрээр Хөдөлмөрийн баатар, Гавьяат авсан хүмүүс үнэндээ ирээдүйд шоронд суух ёстой юм шүү” гэж адгуухан ярьсантай утга дүйнэ.
Дээрх ишлэлүүд нь У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний ажлаа өгөхөөс ердөө нэг сарын өмнө буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай муудсан цагаараа Цагдаа, Тагнуулын байгууллагын удирдлагуудыг “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хамт дуудаж, “Төмөр замын төслүүдийг шалга” гэсэн чиглэл өгсөнтэй утга нийлж өгдөг.
Одоогийн нөхцөл байдал
Гэвч үнэндээ шалгагдаж гавьсан нь асар тодорхойгүйгээр уг асуудал нам жим болж, У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын нэгэндээ гар хүртлээ доройтсон харилцаа эдүгээ харьцангуй наашилжээ. Энэ бүхнийг харж, адгаж явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгууль, намын дарга, Засгаа хүчтэй байлгах их шуурган дунд Б.Ганхуягтаа баахан зөөлөн хандах болов.
МАН-ынхны ганц самбаа олсон зүйл гэвэл, Х.Баттулгын үед “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Батсүхийг чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Н.Батнасанг томилов. ЗХЖШ дээрх өнөөх “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар” гэгчийн дарга Д.Жаргалсайхан ажлаа өгч, .. дугаар хорооны иргэн болжээ.
Хамгийн хоржоонтой нь, "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалтын бүх асуудлыг нууцын зэрэглэлд оруулахаар шийдэв.
ХОЁР. МӨНГӨН УРСГАЛЫГ НЬ НУУЦАЛСАН ТӨМӨР ЗАМУУДЫН АРД ЯГ ЮУ ӨРНӨСНИЙГ ОЛОН НИЙТ МЭДЭЛГҮЙ ӨНГӨРӨВ
Ерөнхийлөгч Х.Баттулгын үед өрнөсөн ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ НЬ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛСАН төмөр замын төслүүдийг маш товчхоноор өгүүлэх юм бол,
Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайт
Хуучин хэл амтай суурин дээр нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 270 км төмөр замын гүйцэтгэгчээр Голомтын Д.Баясгалан ажиллаж буй. Санхүүжилтийн схем нь, "Эрдэнэс Тавантолгойн нэг тонн нүүрсийг 60 ам.доллароор тооцож, нийт 1.5 сая тонн нүүрс авах байдлаар 246 тэрбум орчмыг урьдчилж авах хэлцэл хийгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Энэ дагуу дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байхад ч Д.Баясгалан асар бага үнээр нүүрс авч байгаа нь хуучин Чалко схемээр мөнгө хийж буй үйлдэл гэж тодорхой хүрээлэлд шүүмжлэгддэг.
Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаян
ЕТГ-ын дарга асан З.Энхболд өөрийн дүүгийн эзэмшлийн "Страто"-гийн нүүрс угаах үйлдвэрээр дамжуулан, Тавантолгойн нүүрсийг баяжуулах замаар Зүүнбаянгаа гаргах улс төрийн лоббиг хийсэн гэх тодотгол уг замыг дагадаг. Нийт 416 км урт төмөр замын гүйцэтгэгчээр "УБТЗ" ХНН ажиллаж, Д.Жаргалсайханы удирдсан нэгжээр дамжуулан цэргүүдийг дайчлах, дотоодын компаниудыг оруулах байдлаар баригдсан.
Зүүнбаян чиглэлийн төмөр замд мөн л "Эрдэнэс Тавантолгой" нэг их наяд орчим төгрөг оруулсан гэх мэдээлэл яригддаг. Нэг ёсондоо дээрх хоёр замыг барихад "Эрдэнэс Тавантолгой"-н оролцоо үлэмж их байсан гэсэн үг юм.
“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг энэ талаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд “Төмөр замын төслүүдийн 2019, 2020, 2021 оны санхүүжилтийн 95.8 хувийг манай компани гаргасан. Тэгэхээр бидний өгсөн мөнгийг үрж байгаа нөхдийг шалгах ёстой” гэж тайлагнаж байсан нь протоколд үлдсэн гэгддэг.
ГУРАВ. ОДОО ДАРАГДАВЧ ИРЭЭДҮЙД ЗААВАЛ СӨХӨГДӨХ КЭЙС
Улс төрийн хүрээнд "Х.Баттулгын нэрээр Н.Удаанжаргалын багт олон арван зөвлөх багтаж, Монголын төмөр зам дээрх хүмүүс дур зоргоор гүйцэтгэгчид оруулж ирэн, Д.Жаргалсайхан асар их мөнгө хийж буй" гэх битүү мэдээлэлтэй хэдэн жил болсон.
Хамгийн гол нь, ямар ч тендер зарлагдаагүй, ямар ч нээлттэй худалдан авалт хийгдээгүй хоёр их наяд шахам мөнгөний урсгалыг ингэж хэдхэн хүн базсан. Одоо "Богдхан" төмөр замын асуудал дахин нууцад орчихсон байгаа нь өнөөдрийн эл нийтлэлийг бичих шалтгаан болов. Эрх мэдэлтэй байх хугацаандаа хэсэг бүлэг хүмүүс хаалттай орчинд мөнгө хийчхээд байгаа энэ үйлдэлд олон нийт шүүмжлэгч байр сууринаас хандаасай.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Мөнгө мөртэй гэдэг. Бас цаг хугацаа хуучирдаггүй билээ. Ойрхны кэйс сануулахад, Оюутолгойн гэрээг 2009 онд С.Баяр зуруулаад, үүнээс 10 жилийн дараа шүүгдэн ял авч, таван тэрбум төгрөг төлж байж, наранд гарсан. Төмөр замын төслүүдийг нууцын зэрэглэлд оруулж байгаад, ямар ч тендер зарлахгүйгээр өдий төдий мөнгийг нь урсгачхаад Гавьяат цол авсан эрхмүүд өнөөдөр шүүгддэггүй юм аа гэхэд ирээдүйд ухагдах нь маш тодорхой юм.
Машид болохгүй үйлдэл гэдгийг нь улс төрийн хүрээндээ ярьцгаасаар байсан ч Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн дайнд төмөр зам өдийг хүртэл орж ирээгүй нь анхаарал татах өнцөг юм. Түүнчлэн ТӨХК-ийн мөнгийг улстөрчдөд өөрийн замаа засах лобби болгоод өгчихдөг Б.Ганхуяг мэтийн нам дагасан залуус хийгээд үе үеийн төр, засгийн тэргүүний Пи Ар-ын мөнгийг бэлдэж өгчхөөд бизнестээ хэд үржүүлж ашиг хүртдэг Д.Баясгалан тэргүүтэй хүмүүсээ ч олон нийт өнөөдөр таньж харах цаг болсон.
Эцэст нь, Х.Баттулгын эхлүүлсэн нууцын зэрэглэлийг "Богдхан" дээр үргэлжлүүлэх гэж буй залуу Ерөнхий сайд нэгийг бодоосой. Түүнийг дагасан улсууд үүнийг зөвлөөсэй.
Ж.МЯДАГБАДАМ
Төмөр замын агуулгаарх өмнөх контент:
ТЭДНИЙ ДАЙН: У.Хүрэлсүх төмөр замын төслүүдийг цагдаа,тагнуулаар шалгуулж, Х.Баттулгын НУУЦЫГ ДЭЛГЭНЭ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Голомтын Баясг�##�ан үнэхээр ш�##�гагдах ёстой
Мядагбадам монголчууд өөрсдөө 2 дөхин хямд барьчихаад элдэв дээдийн юмаар хэмлээд байж болхгүй ээ.Миний бодлоор оюу толгой , эрдэнэтийн дараа орох бүтээн байгуул�##�т шүү.ТҮҮНИЙ ОРОНД ДАРХАНЫ ЗАМЫГ ТАМ БОЛГОСОН ТҮҮХИЙГ БИЧВЭЛ МӨЛЖҮҮРТЭЙ СЭДЭВ ЮМ БИШ ҮҮ.ХЭДЭН ЖИЛ Ч ҮРГЭЛЖЛЭВ. ХИЧНЭЭН ХҮНИЙ АМЬ НАС АВЧ ОДОВ.220 КМ ЗАМЫГ 4 ,, 5 ЖИЛ БАРЬДАГ ЗАСАГ ТӨР МОНГОЛД Л БАЙНА
ТӨМӨР ЗАМАА ӨӨРСДӨӨ ХЯМД ҮНЭЭР БОСГОЧИХООР ЭНД ТЭНДЭЭС ЭЛДЭВ ШАЛДАВ ЮМ ТҮҮВЭРЛЭЖ БИЧЭЭД ЯМАР НЭГЭН АРГААР ХАРЛУУЛАХ ГЭЭД БАЙДАГ НЬ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ЮМ УУ ДАА .ЯГ ТЭДЭН ТӨГРӨГ ИЙШ ТИЙШ НЬ ХИЙГЭЭД АВСАН ГЭСЭН БАРИМТ АЛГА. ЗҮГЭЭР Л НЭГ ХҮНИЙГ МУУЛАХ ГЭСЭН ХАР ПИАР ЮМ.КОМПАНИУДЫН САНАЛ БОЛГОСНООС 2 ДАХИН ХЯМД ТӨМӨР ЗАМТАЙ БОЛОВ.ҮҮНД ХОРСООД БАЙГАА ЮМ УУ.МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БАРИВ .ҮҮНД ХОРСООД БАЙГАА ЮМ УУ.ЗААВАЛ САНАЛ БОЛГОСОН КОМПАНИАР ,ЭСВЭЛ ГАДААДУУДААР БАРИУЛАХ БАЙСАН ЮМ УУ.МЯДАГБАДАМ БАРИМТ НОТЛОГООТОЙ БИЧ.ХУДАЛ ЮМ БИЧИЖ НЭГ ТАЛД ҮЙЛЧИЛЖ МӨНГӨ ОЛОХГҮЙ ШҮҮ
Төмөр замыг хямд үнээр монголчууд өөрсдөө барьж чадна гэдгийг Баттулгад Гашуунсухайтын төмөр замын суурь бүтэц дээр ажилласан Монголын 13 компани харуулаад өгсөн байхгүй юу. Цэрэг заав�##� хийх ёсгүй байсан. Монгол компаниуд л хийчих байлаа
Бүгдийг нь шорон руу нь явуулах цаг ирнээ
Yaag unen bichjeee gankhuyag gaviyat awah bish shorond suuh yostoi
Баяр 10 жилийн дараа ш�##�гуулж ял авсан. Мөнгө мөртэй гэжээ. Үнэн
Мядааг чи хар хорондоо баглуулжээ. Манай улс түүхэндээ төмөр замаа барьж байсан түүх байдаггүй. Бараг 1 км ыг нь автозамын өндөрхөн төсвийн үнээр төмөр замаа барьсан байсан. Сонин мэдээллийн хэрэгслэлээр Монголчууд ТЗ аа өөрсдөө барьж чадахгүй гэж бичсэнийг би олон уншиж байсан. 1 гадаад жолооч ч оролцолгүй үндэсний мэргэжилтэнгүүд барьсаныг мэдээллийн хэрэгслэлээс мэдээлэл авсан. Дарханы замыг нээлттэй тендер зарлаад 4 жил өмдөндөө ба�##�аа. Говьд нэг цаг хугацаанд бүтээн байгуул�##�т эхлүүлсэн 800 шахам км ТЗ ашигл�##�танд орж байна. Төслийг удирдсан менежерүүдийн ажлын амжилт байж. Чи юунд муухай шүлсээ үсчүүлнэ. Оронд нь Дарханы замаар хэл амаа билүүд сөрөг дүр минь.
Харин ч хэвлэлүүд бичээгүй сэдвийг бичсэн байна. Тендергүй мөнгө зарцуулсныг ш�##�гах хэрэгтэй.
Баттулга Оюун Эрдэнэд зөвлөөд төмар замаа ш�##�гуулахгүй гээд тохирчихсон уу
Тэнэгтээд идэж уусан хүмүүсээ өмөөрөөд байгаарай
Женко толгойлогчидтой хэрэгтэнгүүдийг ш�##�гах хэрэгтэй.
nuuc gdg chn nuuc bdgui delgedeg um bdg umuu...delgeedyavibal unshyadaa
Дүүжин гүүр, дархны зам мэтийн дэргэд овойсон бүтээн байгуул�##�т даа
Бас л их мөнгө яригдсан шүү өө сэвгүй бол ш�##�гуулахад юунаас айхав дээ. Асууд�##�тай болоод л чичрээд үхчих гээд байгаа
Баттулга ч олон хүнийг хойноос нь ш�##�гаж багсийг нь ухсан. Одоо өөрийнх нь ээлж болсон байлгүй дээ
Гүйцэтгэх засагл�##� нь МАН бсн хамтраад амжилттай хийсэн ажил шүү.
Гүйцэтгэх засагл�##� нь МАН бсн хамтраад амжилттай хийсэн ажил шүү.
Худ�##�даа хөгжлийн банкны хулгайч луйварёингууд хэдэн тэрбумаар нь аваад юу бүтээн босгов.
Ямар ч байсан Төмөр замаа бариад авлаа
Ер нь цемент үйлдвэрлэсэн төмөр зам барьсан ноолуураар юм хийсэн т�##�х тариагаа боловсруулсан гээд хийсэн бүтээсэн хүмүүсээ мөлжөөд хэмлээд байх юм.
Хэдэн тэрбумаар нь идэж зээлээ төлөхгүй байгаа �##�бан туша�##�тнуудад аа хариуцлага тооцож мөнгийг нь төлүүлээч ээ.
Х.Баттулга гэж ард олныг өөр тийш нь саармагжуулж Хөгжлийн банкны хэдийгээ гадагш нь Бадамжунайдуулах юм байна даа.
Худлаа битгий хуцаач, ҮАБЗ гдг чинь Баттулга ганцаараа байсан юм уу? Харин ч Баттулгыг юу ч хийлгэх боломжгүй нам бариад, юу ч хэлсэн тас эсрэг шийдвэрүүдийг гаргацгааж хүчгүйдүүлж байсан байж.
Ene gaviyat tiim chuhal uym u,gaviyataa avsan u, gej ih asuuh uym kk
Учрыг нь олж, хужрыг нь зөв тунгаах ёстой. 90 оноос хойш бидний монголчууд анх удаагаа өөрсдийн хүчээр, өөрсдийн хөрөнгөөр 2-хон жилийн дотор байгуулсан том бүтээн байгуул�##�т бол өмний говьд барьсан Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам я�##�тчгүй мөн. Энэ бүтээн байгуул�##�тад чин үнэн сэтгэлээр гар бие оролцож, унтах нойр, идэх хоолоо хугасласан олон з�##�уусыг улс төрчдийн бохир хэрүүлд хутг�##�гүйхэн шиг үнэн мөнийг нь олоосой доо.
Үнэхээр мөнгө улаан нүд цагаан гэж ганхуяг удаанжарг�##� 2 г авилгын хэргээр сайн ш�##�га их юм гарна
Ene tumur zam chini jiriin bidend ymar ashig tustai gejdee erduu l huviin umch nertei heden yvdag jorlon hevtert ortoloo bayjij targalhaas uur giiguulhiin be nuguu gazar nutgaa uhuulaad m#l m#lchin 2oo uguisvehees nuguu ih baylagtai sum aimaguud haana ter tumur zam ded butets ni ochij delhiitei baig niisleltei holbogson ni haana bnaa gol bus tsogttsetsii hanbogd baynovoo sumd l gehed zasm#l zamaar buren holbogdoogui l bnashdee battulgiin tumur zam chini hytadiin taldaa haa hamaagui zuruud alga bolsiin gee bizdee
Ганхуяг, Удаанжарг�##� МАН-ын идэвхтэн гишүүд, Баясг�##�ан банкны мафи эзэн. Энэ хүмүүс их ч баяжсан, эд нарыг Оюун-Эрдэнэ мэт яаж ч чадахгүй ээ
Удаанжарг�##� өөрийн хамаар�##� бүхий компаниар хамгийн их өртөгтэй д�##�ангийн ажил хийлгэж мөнгө угаадаг. Төмөр замын д�##�ан дээр ажиллаж байгаа хүн болгон мэднэ үүнийг ш�##�гах хэрэгтэй.
Сүүлийн 30 гаруй жил Монгол улсыг уруудуулан доройтуулсан МАН,АН-ыг тарааж үйл ажиллагааг нь эгнэгт хориглох хэрэгтэй
Нууцаас гаргаж ш�##�гах хэрэгтэй. сэтгүүлч сурв�##�жлагч нар аа энэ т�##� дээр ажиллах хэрэгтэй бнадаа
Баттулга бол улс төрийн онол, туршлагагүй зүгээр л нэг ганзгбн наймаагаар хөлжсөн этгээд. Төрд учруулсан хар үйлдэл нь үр удамд нь үргэлжилнэ.
Ганхуяг гавьяат бна уу юу бна хамаагүй....Ажилдаа гайгүй ЗАЛУУ БИШ ЮМ УУ....ЮУ БЭ...ОЙЛГОСОНГҮЙ....ТАНИХГҮЙ Ч ОВОО Л АЖИЛ НЬ ҮЗЭГДЭЭД БДАГ БИШҮҮ...ТВ ЭЭР Л ОЛОН ҮЗЭВ ШҮҮ...
Яанаа.... төрөөс хулгай луйвар хийгээгүй...Төрийн ажилтан �##�бан хаагч гэж бна уу.......ЗГХЭГ ДАРГА АСАН ОЮУН ЭРДЭНЭ ....ОДООГИЙН ЕС ИЙН ХЭЛСЭН Ч ЛЭН....ШУНАЛЫН ХЯМРАЛ ЮМ БНАА....ҮНЭН ЮМ БНА....ОДОО ЕР НЬ ЯАНАА....
Луйварчид, жинхэнэ монголыг хорлон сүйтгэгч
ЭТТ орлогч Жарг�##�сайхан гуай бас Женокийн гавьяат болсон гар хөл ш�##�гагдах ёстой. Дараагийнх нь Эрдэнэс Силвер ресурсын захир�##� Мөнхбаяр гэгч хөдөлмөрлөөгүй баатар байна.
Хөдөлмөрийн баатар Жарг�##�сайханы хаус Арцатын аманд баригдаад дууссан гэх юм билээ.
Goy shaajee
Энэ төр, засаг ажил хийсэн, хийдэг хүмүүст их өширхүү, хонзонтой загнах юм. учир нь тодорхой л доо. өөрсдөө хийхгүй ху�####�г байсан болохоор өгсөн, хуваарилсан мөнгөөр нь бүтээн байгуул�##�т хийчихээр ИЧЭЭД байх шиг.