ДЭЛХИЙНИЙГЭМ

Франц, ОХУ-ын удирдагчид Украйны асуудлаар өдөрт хоёр удаа утсаар ярьжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын удирдагч Владимир Путин нар нэг өдрийн дотор хоёр удаа утсаар ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр дахь утасны яриа эхнийхтэй нэг өдөр буюу хоёрдугаар сарын 20-нд болсон байна. Түүнчлэн, Орос, Францын төрийн тэргүүнүүдийн яриа нэг цаг үргэлжилсэн аж. Утасны яриатай холбоотой өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёрын анхны утасны яриа хоёрдугаар сарын 20-ны өглөө 1 цаг 45 минут үргэлжилжээ.

Тэд утсаар Украйны асуудлаарх гурван талт харилцаа холбооны бүлгийн уулзалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн, төрийн тэргүүнүүд Донбасс дахь хурцадмал байдлыг намжаах дипломат арга замыг тууштай баримталж буйгаа харилцан илэрхийлжээ.

Ерөнхийдөө тэд гурван цаг шахам утсаар ярьсан ба дээр дурдсанчлан Украйн, Донбассын асуудлаар ярилцсан байна. Францын тал Оростой хийх хэлэлцээ нь Украйнд нүүрлээд буй Оросын “түрэмгийлэл”-ээс урьдчилан сэргийлэх сүүлчийн оролдлогуудын талаар ярилцжээ.

(Эх сурвалж: Al Jazeera)   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн
2 сар 21, 2022 18:37

Энх тайван хэрэгтэй

ҮНЭН
ҮНЭН
2 сар 21, 2022 20:09

Барууны орнууд чадах чинээгээрээ л ҮМХИЙ ХУЛМАСНУУДЫГ АРГАДАЖ БАЙНА ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ ӨӨДГҮЙ ХУЛМАСНУУД СӨНӨХ ТАВИЛАНТАЙ ЮМ

Зочин
Зочин
2 сар 21, 2022 20:11

Potokctoi хөгшин олигархи цадаж үзээгүй дутуугийн комплекс оноштой 100 наслах уу энэ чөтгөр

Холбоотой мэдээ

Back to top button