ДЭЛХИЙНИЙГЭМ

“Нэг настай оффшорчин”-ыг зарласан байгууллага Казахстаны Ерөнхийлөгчийн БУЛХАЙГ ДЭЛГЭЛЭЭ

Казахстаны одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын гэр бүлийнхний Женев болон Москва дахь байр, Швейцарийн банкин дахь данс, оффшор компаниуд ил боллоо. Энэ талаар “Власт” /Vlast/ хэвлэл болон MCS-ийн Ж.Оджаргал болон түүний төрсөн ах Ж.Одтой холбоотой хэргийг ил болгосон Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв /OCCRP/-ийн материалд дурджээ. Токаев болон түүний гэр бүлийнхний эзэмшдэг оффшор данстай холбоотой эл нууц мэдээлэл Швейцарийн “Credit Suisse”-аас их хэмжээний мэдээлэл алдагдсаны ачаар ийнхүү ил боллоо.

“Токаевын гэр бүл Казахстаны хүн амын бараг тал хувь нь ядуу зүдүүгийн төвшнөөс ч доогуур амьдарч байсан тэртээ 1998 оноос хойш Европт хөрөнгө чинээгээ нуун дарагдуулж байсан нь тодорхой боллоо. Швейцарийн “Credit Suisse” банкны задарсан мэдээллээс харвал, 1998 онд Токаевын тухайн үеийн эхнэр Надежда болон тэдний 14 настай хүү Тимур нь Женев хотын хамгийн үнэтэй дотуур байртай сургуульд сурч байсан ба мөн онд Швейцарийн банкинд данс хүртэл нээлгэж байжээ.

Нэрээ нууцалсан эх сурвалж Токаевтай холбоотой эл мэдээллийг Германы “Süddeutsche Zeitung” сонинд дамжуулж, Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв /OCCRP/ болон өөр өөр орны 46 бусад түнш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хуваалцсан байна. Дэлхийн таван тивийн эрэн сурвалжлах сэтгүүлчид банкны файлуудыг нарийн судалж, гаднын болон дотоодын эх сурвалж, хянагч, мөрдөн байцаагч нартай ярилцаж, шүүхийн бүртгэл, санхүүгийн тайлангаар олж авсан мэдээллээ баталгаажуулжээ. Алдагдсан мэдээлэлд 1940-өөд оноос 2010 оны дунд үе хүртэл нээсэн 18 мянга гаруй дансны мэдээлэл багтсан нь нэлээдгүй анхаарал татаж байгаа юм. Тэдгээр дансанд нийтдээ 100 гаруй тэрбум ам.долларын гүйлгээ хийгдсэн байна.

“Швейцарийн банкны Нууцыг хадгалах тухай хууль бол ёс суртахуунгүй зүйл гэдэгт би итгэлтэй байдаг. Нууцлалыг хадгалах үүрэг бол Швейцарийн банкуудын татвараас зайлсхийсэн ичгүүр сонжуургүй хань хамсаатнуудынх нь нүүр царай. Одоогийн тогтолцоо бол авлига хээл хахуулийг улам өөгшүүлж, хөгжиж буй орнуудыг нэн шаардлагатай татвараас зайлсхийхэд тусалж байна” хэмээн нууц мэдээллийг задруулсан баримт бичигт дурджээ.

Токаевын тэрхүү дансаар хэчнээн их мөнгө орж ирсэн нь харин тодорхойгүй байна. Гэсэн ч, нарийн шүүсний эцэст хамгийн их тоо 2005 онд бүртгэгдсэн ба 1.5 сая швейцарь франк буюу 1 сая орчим ам.доллар бүртгэгджээ.

“Оффшор үйлчилгээ үзүүлэгчийн баримт бичиг, корпорацын файлууд болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас авсан мэдээлэл нь дараагийн жилүүдэд Токаевын гэр бүл Казахстанаас гадна их хэмжээний баялаг хуримтлуулсаар байсан нь харагдаж байгаа аж. 2012 онд банкин дахь хаагдсаны дараа ч Токаевын гэр бүлийнхэн Швейцарьт өөрийн данстай Британийн Виржинийн арлуудад оффшор компаниудыг нээсэн байна. Тэдгээр компаниуд нь Их Британи дахь компаниудыг хянадаг байсан ба 2014 онд гэхэд л нэг удаад 5 сая ам.долларын гүйлгээ хийж байжээ. Олон жилийн турш Москва хот болон Женев хотноо хамгийн байгадаа 7.7 сая ам.долларын өмч хөрөнгөтэй болж хууль бусаар хөрөнгөжиж амжжээ.

Мөрдөн байцаалтын явцад Токаев тухайн жилүүдэд төрийн өндөр албан тушаал, тэр тусмаа Казахстаны Гадаад Хэргийн сайд, Ерөнхий сайд, Сенатын спикер зэрэг албан тушаал хашиж байсан нь анхаарал татаж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь, Токаевт өөрт нь болон эхнэрт нь олон нийтэд танигдсан бизнес, баялгийн өөр эх үүсвэр огт байгаагүй нь дуулиан юм. Токаевын цорын ганц төрсөн хүү Тимур нь харин жинхэнэ бизнес эрхлэгч байсан ч энэ нь бас анхаарлын төвд ороод байна. Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг газрын тосны ордыг ашиглах тусгай эрх авч, улмаар сая сая ам.доллароор тоологдох газрын тосны компанийн хамтран эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад багтжээ. Хамгийн сонирхолтой нь Тимур хүү тэр үед дөнгөж 18 настай байсан.

Токаевын хүү Тимур нь анх гэр бүлийнхнийгээ Швейцарьтай холбосон байж магадгүй хэмээн Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв /OCCRP/ үзэж байгаа юм. Тимур нь Женевийн хамгийн үнэтэй дотуур байртай сургуулиудын нэг болох Коллеж дю Леман /College du Leman/-д суралцаж, АНУ-д магадлан итгэмжлэгдсэн Женев дэх Вебстерийн Их Сургуулийг төгссөн нь саяхан ил болсон.

Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв /OCCRP/-ийн мэдээлснээр, Токаевын гэр бүлийнхэн Женев хот болон түүний эргэн тойронд гурван ч орон сууц худалдаж авсан ба тэдгээр нь бүгд Тимурын нэр дээр бүртгэлтэй байгаа аж. Хамгийн байршил сайтай үл хөдлөх хөрөнгүүд юм байна.

“Тимур нь сургуулиа төгсөөд Швейцарьт хэр их хугацаанд амьдарсан нь тодорхойгүй байгаа ч гэлээ аав нь буюу одоогийн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2011-2013 онд НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газрын Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тэнд амьдарч байжээ. Энэ хугацаанд Тимур нь Москвад амьдарч байсан ба дипломат дугаартай “Lexus”, “BMW” маркийн автомашин хөлөглөж, ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны харъяа дипломатчдын академид суралцаж төгссөн байна.

Тимур болон түүний ээж Москвад хэд хэдэн үнэтэй орон сууц эзэмшдэг нь бас ил болов. Одоо шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд хийсэн мөрдөн байцаалтын явцад Оросын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс тэдний тухай бүх мэдээллийг устгасан нь хачирхалтай. /Навальныйгийн баг Токаевын гэр бүлийнхний эзэмшдэг бүх мэдээллийг эдгээр мэдээлэл бүртгэлээс хасагдахаас өмнө олж авсан байжээ/

Энэ бүхний дараа Токаевын гэр бүлийнхний зарим үл хөдлөх хөрөнгө зарагдсан байна. Үлдсэн ганц нэг үл хөдлөх хөрөнгийг дурдвал, Москва хотод “Fusion Park” хэмээх элит орон сууцны цогцолбор дахь том орон сууц, мөн Кремль байрлах Улаан талбайгаас хоёрхон километрийн зайд байрлах өөр нэг дуплекс орон сууц үлдсэн аж. Токаевын эхнэр мөн Москва хотын зүүн хойд хэсэгт байрлах өөр орон сууцыг эзэмшдэг” хэмээн мөрдөн байцаалтын явцад ил болжээ.

Токаевын гэр бүлийнхний нууц Европоос ч “хальж” эхэлсэн байна. International Consortium of Investigative Journalists /ICIJ/ буюу Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв /OCCRP/-тэй хуваалцсан оффшор үйлчилгээ үзүүлэгчийн файлуудын цуглуулга болох “Pandora Papers”-ийн архивын баримт бичгийн ачаар сурвалжлагчид Токаевын гэр бүлийнхний мэдээлэл тэднийг Британийн Виржинийн арлууд руу хөтөлсөн ул мөрийг олж илрүүлж чадсан.

Токаевуудын “Credit Suisse” дахь дансыг хаасны дараа жил буюу 2012 онд Токаевын гэр бүл Британийн Виржинийн арлуудад Токаевын экс эхнэрийн эзэмшдэг “Wishing Well Group Inc”, “Wisdom Invest & Finance” гэсэн хоёр оффшор компани байгуулсан гэж “Власт” /Vlast/ хэвлэл нийтэлжээ. Токаевын хүү Тимур нь тэдгээр компанийг эзэмшдэг нь ч ил болжээ.

Тэдгээр компаниудын цорын ганц мэдэгдэж байгаа үйл ажиллагаа нь Их Британийн “Edelweiss Resources LLP” компанийн эзэмшил байсан бололтой байгаа юм. /Эл мэдээлэл нь эдгээр оффшор компаниуд тус бүрдээ Швейцарийн банкинд данстай байсныг харуулж Тэрхүү Их Британийн “Edelweiss Resources LLP” нь зөвхөн хураангуй санхүүгийн тайлан гаргадаг тул компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл маш бага байгаа учир дутагдалтай тал байгаа юм. Гэсэн ч, 2014 оны гуравдугаар сарын хамгийн сүүлийн мэдүүлгээс харвал, тухайн үед банкинд дөрвөн сая ам.долларын бэлэн мөнгө, нэг сая орчим ам.долларын хөрөнгө оруулалттай байжээ.

Мөн 2014 оны зун Токаевын гэр бүлийнхэн хөрөнгө оруулалтаа илүү гүнзгий нуухын тулд өөр алхам хийсэн байна. Тэдний компаниудын бизнесийг голлон явуулдаг Кипрт бүртгэлтэй төлөөлөгчийн газар нь Британийн Виржиний арлууд дахь компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийг өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, Токаевын гэр бүлийнхний нэрсийг өмчлөлөөс хассан нь өмчлөлийн жинхэнэ эздийг нуух оролдлого болсон байна. Энэ нь “Pandora Papers”-ийн архивт байсан цахим шууданд ирсэн аж. Тэр цагаас хойш Токаевын гурван компани бүгд хаагдсан аж.

Казахстаны төрийн албан хаагчид хөрөнгө оруулгын мэдээллээ хуулийн дагуу мэдүүлгээ олон нийтэд ил тод зарлах шаардлагагүй байдаг тул Токаев болон түүний гэр бүлийнхэн шиг олон сая “Токаевчууд”-ын хууль бус эд хөрөнгө, эх сурвалжууд нууц хэвээр үлдэж байна.

Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв /OCCRP/ болон Германы “Süddeutsche Zeitung”-ийн хүсэлтийн хариуд Швейцарийн “Credit Suisse” харилцагчийнхаа талаарх мэдээллийг ямар нэгэн тайлбар хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

(Эх сурвалж: OCCRP)


Монголын “Нэг настай оффшорчин”-ы талаарх агуулгыг нягталж, уг компани хэн болохыг зарласан манай редакцийн нийтлэл:

Люксембург дэх “Нэг настай монгол" оффшорчин: MCS-ийн Ж.Одыг 2019 онд төрсөн гэж бүртгэжээ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-22 08:32

Улс орон бүрд аймаар авлигачид бх юм

Зочин
Зочин
2022-02-22 09:52

manai orond yer ni unench hun baidag yumuu

Зочин
Зочин
2022-02-22 09:53

haana ch avilga bh ymda

ҮНЭН
ҮНЭН
2022-02-22 10:54

ОДОО КАЗАХСТАНЫ АРД ОЛОН ДАХИАД БОСНО ОО

Иргэн
Иргэн
2022-02-23 17:49

Алдагдсан гээд байсан, зориуд зад�##�ж байгаа матери�##� юм байна. Түрүүнд нэг үзээд унагаж чадаагүй, ингээд үзвэл яаах бол гэж... Эцсийн эцэст Казакстаныг унагав�##� Орост өшөө ойртоно, гэж тооцож байгаа улс.

Зочин
Зочин
2022-02-23 20:29

ХАМГИЙН НААД ЗАХ НЬ Л ГЭХЭД ЭХ ОРНООСОО БОСГОСОН ХӨРӨНГНӨӨСӨӨ ЭХ ОРОНДОО ТАТВАР ТӨЛӨХГҮЙ БУЛТУУЛЖ БАЙГАА АРЧААГҮЙ ҮЙЛДЭЛ ЦААШЛААД МӨНГӨ УГААСАН ГЭМТ ХЭРЭГ ОФФШОР ЧИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button