УЛС ТӨР

ТАНИЛЦ: Хөгжлийн банкны зээлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оролцоо, ХАМААРЛУУД

Хөгжлийн банкны хамгийн том, хамгийн чанаргүй зээлдэгчдийг бид цувралаар онцолж байна. Ингэхдээ хэрхэн зээл авсан, зээл авахад хэн нөлөөлсөн, улс төрийн нууц холбоо хамаарал юу вэ зэрэг асуудлуудыг сөхөн хүргэж байна.

Хамгийн эхлээд бид Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр дотно явсан хүмүүс, тэдний Хөгжлийн банкнаас хэрхэн зээл авсан түүхийг сөхөж, хамаарал бүхий байж болзошгүй тухай онцоллоо.

-НЭГДҮГЭЭРТ: ТОСК БОЛОН "НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ" ХХК-Д ХАМААРАЛТАЙ Ч.УУГАНБАЯРЫН ЗЭЭЛ

ТОСК болон “Юнайтэд прожектс групп” ХХК өөрийн охин компани болох “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иараа дамжуулан “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар 142 тэрбум төгрөгийн зээл 2015 онд авсан. Улмаар 59 тэрбумыг эргүүлэн төлсөн бөгөөд хуримтлагдсан өр 117 тэрбум. “

Тус хоёр компанийн нэгдэл нь 117 тэрбум төгрөгийн зээлийн өрийг төлж барагдуулахгүй явсаар 4.6 жил болоод байгаа. Тиймээс Хөгжлийн банк 2019 онд шүүхэд өгсөн. Ингээд ТОСК-аас 24 тэрбум , “Нью Яармаг хаусинг прожект” компаниас 61 тэрбум төгрөг тус тус гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр 2020 онд гарч. Улмаар давж заалдах шатны шүүх хурал гурван сарын дараа болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт ороогүй, хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулжээ. Одоогоор дээд шүүхийн шүүгчдэд энэ хэргийг хуваарилаагүй байдалтай байна.   

"Нью Яармаг хаусинг прожект” компани нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр олон жил ажилласан Ц.Ууганбаярынх. Прокурорын байгууллагын саналын дагуу түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.  

ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН АВСАН, ХЭН НӨЛӨӨЛӨВ: ТОСК болон “Юнайтэд прожектс групп” ХХК-г Хөгжлийн банкнаас зээл авах үе буюу 2013, 2015 онуудад тус банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар нар ажиллаж байсан. Харин тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар фортуна Н.Батбаяр ажиллаж байв.

БАРЬЦАА ХӨРӨНГӨ ЧӨЛӨӨЛӨЛӨЛТ БА ШҮҮГЧ НАРЫН ГАНХАЛТ : Энд нэг анхаарал татах зүйл бий. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд тавьсан "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн байдаг. УДШ ч энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан үе. Барьцааны 20 объект, нэг газрыг чөлөөлөх тогтоол гаргасанаас хоёр хоногийн дараа УДШ-ийн бүрэлдэхүүнд байсан Х.Сонинбаяр, Д.Цолмон, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарыг Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээж. Эл үйл явдлаас зургаан сарын дараа, 2020 оны нэгдүгээр сард Х.Сонинбаяр, П.Золзаяа нарын бүрэн эрхийг мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар сэргээсэн. Харин Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг цагаатгасан. Тухайн үеийн энэхүү процессууд зөвлөхийнхөө компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийн тулд гэдэг хардлага өдгөө хүчтэй түгж байна.

Ч.Ууганбаяр ба Х.Баттулгын хамаарал: Ц.Ууганбаяр 19 настайгаасаа Х.Баттулгатай ойр харилцаатай байж ирсэн гэгддэг. Тэрээр 14 жилийн хугацаанд зөвлөхөөр ажиллаж байсан тухай хэвлэлүүд онцолж байна. Түүнийг 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад зөвлөхөөр ажиллаж, 2017-2020 онд Ерөнхийлөгч байхад нь мөн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Төмөр замын гэх тодотголтой хэргээр Монголд ирж чадахгүй зугтаж байсан Х.Баттулгын “дөрвөн залуу”-гийн нэгээр нэрлэгдэж байсан удаатай. Ц.Ууганбаяр нь сонгуулийн үеэр Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалгыг хууль бусаар өгч байсан дуулианд холбогдож байв. КТМС-ийг Олон улсын менежмент чиглэлээр сурч төгссөн. "Юнайтед Прожектc Корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэгч "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэсэн сэтэр дагалддаг.

ХОЁРДУГААРТ: МоАХ-НЫ ГАЗРЫГ БАРЬЦААЛЖ “ПИРАМИД ОРД”-ЫН АВСАН Г.ЦОЛМОНГИЙН ЗЭЭЛ:

"Пирамид орд" ХХК нь 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр 296 айлын "Буман залуус" орон сууц барина хэмээн 15 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд нийт үлдэгдэл 23,245,972,231 төгрөг болоод байна.

Ингэхдээ "Пирамид-Орд" ХХК Хөгжлийн банкны зээлийн барьцаанд МоАХ-ны эзэмшилтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх 9,9 мянган м.кв газар болоод тус газарт баригдсан дөрвөн орон сууцыг тавьсан. Өдгөө зээлээ төлөөгүйн улмаас тус газар болон орон сууцыг худалдаж авсан иргэд эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдалд байгаа.

ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН АВСАН, ХЭН НӨЛӨӨЛӨВ: "Пирамид орд" ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авах үеэр тус банкны Гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар Б.Даажамба нар ажиллаж байсан.

МоАХ-НЫ ГАЗРЫГ БАРЬЦААНД ТАВИХ Х.БАТТУЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ БА "ПИРАМИД ОРД" ХХК: Энд нэг анхаарал татах зүйл бий. “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшил газарт “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг Х.Баттулга 2015 онд гаргаж байжээ. Мөн “Пирамид-Орд ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаад үүрэг болгосугай” гэжээ. Сонирхуулахад, Г.Байгалмаа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад түүний Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Г.Цолмон ба Х.Баттулгын хамаарал: МоАХ-г Х.Баттулга одоог хүртэл удирддаг. МоАХ-г итгэмжлэн төлөөлөх эрхтэй хүний зөвшөөрөлгүй газрыг нь зээлийн барьцаанд тавина гэдэг хэцүү. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд "Пирамид Орд" компанийн захирал нь Гомбын Цолмон гэх нэр бүртгэлтэй байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тун ойрын гэж улс төр, бизнесийн хүрээнд ярьдаг.

ГУРАВДУГААРТ: Т.МӨНХБАЯРЫН ЗЭЭЛ

"Империал гоулд майнинг" ХХК нь 2018 аравдугаар сарын 25-нд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд өдгөө 16,532,141,155 төгрөгийн чанаргүй зээлтэй.

16 тэрбум төгрөг зээлж авснаас 86 сая төгрөгийн л зээлийн эргэн төлөлт хийжээ. Гэвч хугацаа хэтэрсэн торгууль, хуримтлагдсан хүү, нийлээд 16 тэрбум 532 сая 141 мянга 155 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН АВСАН, ХЭН НӨЛӨӨЛӨВ: Тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авах үеэр Гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай нар ажиллаж байсан.

Т.Мөнхбаяр ба Х.Баттулгын хамаарал: Тус компанийн захирал Т.Мөнхбаяр гэж хэн бэ. “Монголиан гоулд резарв”, “Империал гоулд майнинг” гээд цуутай алтны компаниуд босс. Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын ордод “гүйцэтгэх ажиллагаа” нэртэй баривчилгаа явуулсны дараа “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар томилогдсон. Өөрөөр хэлбэл Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхдаа санаачилсан "монголын ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлөх, зээлгүйг нь ваучер тарааж баярлуулах алт, мөнгөний орд"-ын Гүйцэтгэх захирал болчихсон. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг ахмадын зээлийг тэглэх ажлыг гардаж ажилласан хэмээн "Хөдөлмөрийн баатар" цол, тэмдэгээр өөрийн биеэр шагнасан билээ.

Нэмэлтээр түүний нам дарагдсан хэргийг тодруулбал тэрбээр “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам.долларыг Монгол банканд тушаах ёстой атал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай маш ойрхон шадарладаг сахал Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банканд хугацаатай хадгалуулж 37 сая ам.долларын хүүнээс хувьдаа ашиг олсон байж болзошгүй гэх асуудлаар шалгагдсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Улмаар Х.Баттулгын санхүүгийн гол эх үүсгэврүүдийн нэг гэгдэх Т.Мөнхбаярын шалгагдаж байсан энэхүү хэргийг өөрийн нөлөөллөөрөө замхруулан гэх шуум улс төрийн хүрээнийхэн дунд явсан. Т.Мөнхбаярын Баянхонгор аймагт байрлах алтны уурхайд хоёр ажилтан амиа алдсан хэрэг 2019 онд гарсан. Уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газраас зогсоочихоод байхад хулгайгаар, шөнөөр ажиллах үеэр энэхүү осол гарсан гэдэг.

-ДӨРӨВДҮГЭЭРТ: Б.БАТЗАЯАД ХАМААРАЛТАЙ ЗЭЭЛ

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга буюу "Женко" гар хөлөө Хөгжлийн банкинд дүрээд амжсан. Тодруулбал, Х.Баттулгын баруун гар, бизнесийн хамтрагч, бие хамгаалагч, төлөөний хүн гэх олон тодотголтой Б.Батзаяа.

Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2012-2013 онд ажиллаж байхдаа энэ сиймхийг ашиглан их хэмжээний зээлийг авч, өдгөө 22,9 тэрбумын үлдэгдэлтэй явна.

Тэгээд ч "Женко” Х.Баттулга болон "сахал" Д.Эрдэнэбилэг нар Хөгжлийн банкны мөнгөөр ХААН банкийг угжих нь гэсэн хардлага ч явж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 23, 2022 09:18

УРНАА ТӨЛБӨРТЭЙГЭЭР НЭГ НАМЫН ЗАХИАЛАГААР БИЧЖЭЭ .БАТТУЛГА ЗЭЭЛ ОЛГОДОГ УУ .ҮГҮЙ.БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙЖ ОЛГОДОГ ЮМ.БАТТУЛГА ТЭР ХУРАЛД НЬ СУУДАГГҮЙ.ОРОЛЦДОГГҮЙ ЭЭ.БАРЬЦААНД ТАВЬСАН БОЛ ЯАХ ГЭЖ.ХЭРЭВ МАН ШИГ БАРЬЦААГҮЙ АВСАН БОЛ БАС ЯАХ ГЭЖ. ЖДҮХСг 49 УИХын МАНын ГИШҮҮД ХУЛГАЙЛААД БАРИГДАНГУУД ХӨГЖЛИЙН БАНК РУУ БҮГДЭЭРЭЭ БҮЛГЭЭРЭЭ ОРСОНЫГ ХАЙЦААЛЖ ХАМГААЛАХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ АА.НДСгийн МӨНГИЙГ МАН ГИШҮҮН УНДАРМАА НЬ АРД ТҮМНИЙ ХАДГАЛАМЖИЙН МӨНГӨТЭЙ ХАМТ ИДЧИХСЭН ДЭЭ.ЯМАР НЭГЭН АРГААР ЖДҮ,ХӨГЖЛИЙН БАНК, НДСгийн МӨНГӨ ИДЧИХСЭН НӨХӨДТЭЙ ХАВЬТУУЛЖ ХАМААРУУЛАХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ ШҮҮ.ЖДҮХС ШИГ ЗАМХАРУУРУУЛААД ӨНГӨРНӨ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ. БАТТУЛГА ӨӨРӨӨ ИДЭЖ УУЧИХСАН БОЛ ТҮҮНИЙГ НЬ ЯРЬ.УРНАА ТӨЛБӨРТЭЙГЭЭР ЭСВЭЛ МАНд ҮЙЛЧЛЭХ ЗОРИЛГООР БИЧЖЭЭ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА .

ИРГЭН
ИРГЭН
2 сар 23, 2022 21:14
Reply to  Зочин

БАТТУЛГА ЭРДЭНЭБИЛЭГ БАДАМЖУНАЙ ... ЦУУТАЙ ДЭЭРЭМЧИД БҮГД ХООРОНДОО СҮЛБЭЭТЭЙ

Зочин
Зочин
2 сар 23, 2022 21:14
Reply to  Зочин

АН-аас Баттулга болон Элбэгдорж нар сах�##� Эрдэнэбилэгтэй нийлж 500 тэрбумын зээл аваад төлөөгүй байгаа. МАН-аас Отгонбаяр, Бямбацогт, Ундармаа, Билэгт нар зээл аваад төлөөгүй байгаа. Эднийг бүгдийг шоронд хийж, барьцаа болон бусад хөрөнгийг нь заржу борлуулах замаар улс өрөө төлүүлэх ёстой.

Зочин
Зочин
2 сар 23, 2022 09:33
Reply to  Зочин

баттулга зээл олгодог уу үгүй аа харин тэр шийдвэрийг гаргадаг хүнийг тавьсан нь

Зочин
Зочин
2 сар 23, 2022 16:25
Reply to  Зочин

МАНгарууд хөгжлийн банкны яг авчихсан нөхдөө хайца�##�ж утга учрыг нь ондоо вманд чиглүүлэх гэсэн оролдлогоо Урнаа гэгч авгайд мөнгө өгч шийдэх гэёэн оролдлоно байна .Таньдаг түүнд санлаа өгч ерөнхийлөгч болгосон бшх хүмүшст хамаатуулөх юм байна л даа.Инээд хүргэчих юм. Хэргийн шүүх хурлаар Баттулга нөлөөлжээ .Баттулга зээл авч өгчээ гээд тогтоочихвол барөг Баттуулга төлөх нь зөв.Шүүхээс нөлөөлөлийг нь тогтоогоогүй байхад харлуулж хардах хэрэггүй.Ж:нь Энэ нийтлэлийг бичсэн УРНАА МАНаас захи�##�ага авч бичсэн байна гэж хардах, зээл авсан МАНГАРУУДАА ямар нэгэн байдлаар хамга�##�ж анхаарлыг тэс ондоо зүйлд хандуулах гэсэн оролдлого гээд хардаж байгаатай адил юм.Ер нь хөлсний бичээч юм уу даа

Зочин
Зочин
2 сар 23, 2022 09:32

ene battulga gej nuhur buh l buruu yum uruu ortson baih yum

Зочин
Зочин
2 сар 23, 2022 09:37

баттулга дандаа л ийм хогын юм хийж мөнгө олох юм

Зочин
Зочин
2 сар 23, 2022 10:21

Баттулгатай танил бол тэр нөлөөлсөн байх гэсэн таамагл�##� ямар ч үндэслэлгүй байна. Хэрвээ Баттулгатай хамт ажиллаж байсан нь хамсаатан болдог бол монголын бүх хүмүүс түүний удирзлага дор 2017-2021 он хүртэл амьдарч ажиллаж ирсэн, бүгд л түүний хамсаатан болж таарах нь ээ. Ийм мангар юм бүү бичиж бай. Ухаантай бол хэн ч үнэмшихгүй

Зочин
Зочин
2 сар 23, 2022 10:59

Ямар ханадаггүй хулгайч вэ, аваад үхнэ гэж боддог юм байхдаа

Зочин
Зочин
2 сар 23, 2022 11:00

Баттулга зээл олгоход нөлөөлнө

irgenIrgen
irgenIrgen
2 сар 23, 2022 11:51

Tentsvertei.adil tuvshinii medeelel egch baigaach. U. Davharbayr.ES.UIH dargiin hamaaraluud bugd avsan. Eneree.Lodoi 2 gj pyldag doloogchiin amnaas ed nariig neg udaa ch yriagui

Зочин
Зочин
2 сар 23, 2022 12:51

Зээл олгоход нөлөөлдөг

????????????????????????
????????????????????????
2 сар 23, 2022 21:13

Ерөнхийлөгч Х�##�тмаагийн Баттулга мандтугай

????????????????????????
????????????????????????
2 сар 23, 2022 21:14

????????????????????????

zochin
zochin
2 сар 24, 2022 08:43

omhii hulgaichuudiig bugdiin horij shalgaachee

Зочин
Зочин
2 сар 24, 2022 23:45

Женко үүнийг уужуухан хийнэ шдээ

Холбоотой мэдээ

Back to top button