“Хойд урсгал-2” хийн хоолойн төслийг Украинд үүсээд буй өнөөгийн хямралын нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй, мөн гэрчилгээжүүлэх ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Энэ талаар хоёрдугаар сарын 22-нд ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц мэдэгдсэнийг “Spiegel” мэдээлжээ.
Ийм шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецкийн болон Луганскийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргасны дараа гаргалаа.
Канцлер Берлин хотноо сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, “Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн ажиллагааны хариуд Германы одоогийн Засгийн газар “Хойд урсгал-2”-той арга хэмжээг авч байна” гэлээ.
“Хойд урсгал-2” төслийг зогсоосон нь цэвэр техникийн арга хэмжээ мэт сонсогдож байгаа ч энэ бол зайлшгүй шаардлагатай алхам юм. Учир нь, баталгаажуулалтгүйгээр “Хойд урсгал-2” хий дамжуулах хоолойн ажлыг эхлүүлэх боломжгүй”-Олаф Шольц
Канцлер төслийг зогсоож, ОХУ-ын эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн мэдээ, мэдээллүүд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас хойш хэдхэн минутын дараа Шведийн хэд хэдэн улс төрчид Олаф Шольцын гаргасан шийдвэрийг сайшаан хүлээн авсан байна.
“Европ Путины хийн нийлүүлэлтээс хамааралтай байгаа нь Оросын эсрэг шийдэмгий ажиллах чадварыг алдагдуулж байна” хэмээн Шведийн Зүүний намын дарга Нуши Дадгостар өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэжээ.
Мөн тус улсын Ногоон Намын дарга Пер Болунд, төлөөлөгч Лоренц Товатт, “Төвийг сахигчид” Намын төлөөлөгч Рикард Нурдин нар Германы Канцлерийн шийдвэрийг нааштай үнэлж байнгаагаа тус тус илэрхийлжээ.
“Оросоос газрын тос болон уран импортлохоо зогсоох цаг нь болсон” хэмээн Пер Болунд мөн “Твиттер” хуудсандаа бичжээ.
Өмнө нь мөн үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Оросын цэрэг арми, танк, анги нэгтгэлүүд Украин улсын хилээр нэвтэрсэн тохиолдолд төсөл амжилттай хэрэгжих ямар ч боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
“Хойд урсгал-2” хий дамжуулах хоолойн төсөл бол ОХУ, ХБНГУ болон Европын бусад улс орнуудад ашигтай цэвэр эдийн засгийн төсөл ба одоо ч хэвээр байгаа юм. Гэсэн ч, Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй хямрал, мөргөлдөөний улмаас төсөл ийнхүү тодорхойгүй хугацаагаар царцанги байдал руу шилжлээ. Энэ бол олон улсын зүгээс ОХУ-ыг Украины асуудалд буруутгаж байгаагийн гол илрэл юм.
ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “Хойд урсгал-2” хий дамжуулах хоолойн төслийг зогсоосон шийдвэрийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хоёрдугаар сарын 22-нд сэтгүүлчдэд хандан мэдэгдэл гаргалаа.
“Эл төсөл бол улс төртэй ямар ч холбоогүй гэдгийг бид байнга мэдэгдсээр ирсэн. Тийм ч байх учиргүй. Төсөл бол цэвэр эдийн засгийн, арилжааны төсөл. Тиймээс төсөл харилцан ашигтай байхаас гадна Европ дахь хийн зах зээлийг тогтворжуулах гол зорилготой. Тиймдээ ч хий нийлүүлэгчид, өөрөөр хэлбэл бидний зүгээс болон хийг импортлогчид, тэр тусмаа Герман улс гээд хэн хэн маань төслийг сонирхож байгаа. “Хойд урсгал-2” гэх зэрэг иймэрхүү төслүүд гацаж, удаашралтай байгаа нь бүгд цаанаа улс төрийн янз бүрийн шалтгаантай байна. Бидний үзэж байгаагаар энэ бол буруу зүйл”-Дмитрий Песков.
Нөхцөл байдал цааш хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.
(Эх сурвалж: ВВС, Reuters, Regnum)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ путинд энэ мэнэ хамаагүй байхоо
Oros ingene gedgiig ertnees tootsoolj bsaan,ter tergui hiin hooloi-2 g ene jiliin namar boltol gerchilgeejuulehgui hoishluulsan bsan,oros buh l horiguudiig tootsoolj sayani alhamig hiisen
Бариад бэлэн болсон бүтээн байгуул�##�т байж л байна биз. Хэрэглэгчид өөрсдөө хийн үнийн хөрөгдлөө барьж дийлэхгүй ядаж байгаа ш дээ.
Геаманууд татвар төлөч ард түмнийхээ эсрэг хориг тавилаа.Оросоос илүү өөрсдөө хорироно.Толгойгүй Шольц.