ДЭЛХИЙНИЙГЭМ

УКРАЙНЫ ЭРГЭН ТОЙРОНД: Володимир Зеленский: “Бид хэнээс ч айхгүй”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин босогчдын хяналтад ороод байгаа зүүн бүсийн Донецк болон Луганск хоёр мужийг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргасан билээ.  

Үүнтэй холбогдуулан Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Бид хэнээс ч айхгүй. ОХУ Украйнтай хиллэдэг хилийн бүсэд 1.5 сая цэргээ байршуулж, тэд тусдаа фронтод “дайн” эхлүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн толгойны өвчин боллоо” гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйны зүүн хэсэгт орших Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын нутаг дэвсгэрийн автономит байдлыг хүлээн зөвшөөрсөн үйлдлээрээ Владимир Путин Украйныг хувааж, талцуулсан. Тиймээс л Володимир Зеленский үүний хариуд тайлбар хийсэн юм.

Владимир Путин зөвхөн дээрх хоёр бүс нутгийн тусгаар тогтносон гэдгийг зарлаад зогсохгүй Украйн руу оросын цэргийг оруулах тушаал өгсөн. Үүнтэй уялдаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эхлүүлсэн “тоглоом”-ыг дэлхийн олон улс орнууд ихээхэн шүүмжилж эхэлсэн.

Володимир Зеленский мөн “Бид өөрсдийн эх орон, газар шороон дээрээ байна.  Тиймээс бид хэнээс ч айхгүй. Бас Украйн улс хэнд ч өртэй биш. Бид хэнд ч, юу ч өгөхгүй. Бас бид ийм юм болохгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн.

Москва Украйны зүүн хэсгийн Донецк болон Луганскийг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн нь эцэстээ “Украйн улсын үндэсний бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдалд халдсан явдал” хэмээсэн.

Түүнчлэн В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг хийгээд заналхийллийг үл харгалзан Украй улсын хилийн дархан халдашгүй байдал хэвээр байгааг онцлов. Мөнхүү Украйн улс олон улсын дэмжлэгээс гадна Барууны холбоотнуудаас тодорхой үр дүнтэй алхмууд ирнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Володимир Зеленский ард түмэндээ хандан “Украйн улс хямралыг тайван, итгэлтэйгээр даван туулах болно” хэмээгээд асуудалд эх орончоор хандаж байгаа иргэддээ талархал илэрхийлсэн байна.

(Эх сурвалж: CNN; Worldopress)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-24 00:24

Чи Чингисийн удам монголчуудаас айж л таарна. Монгол угсаатан урианхайн Шоху жанжинаас айхгүй бол �##�уулнадаа.

Холбоотой мэдээ

Back to top button