ДЭЛХИЙНИЙГЭМ

ОРОСЫН ИРГЭД: “Хараал идмэрүүд минь”, бид дайныг хүсэхгүй байна

Украйнд үүссэн нөхцөл байдал даамжирч, улмаар зэвсэгт мөргөлдөөн бий болж, дайн дэгдэх дээрээ хүрээд байгаа энэ цаг үед оросын ард иргэд дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ.

Тэд Украйны эсрэг түрэмгийлэл /дайн/-д чухамхүү оросын эрх баригчид түмэн буруутай гэж үзэж байна. Энэ бүхний хариуцлагыг Владимир Путин тэргүүтэй эрх баригчид хүлээх ёстой хэмээх боллоо.

Оросын соёлын болон нийгмийн төлөөлөл болсон олон арван зүтгэлтнүүд Украйны эсрэг түрэмгийлэл, турхиралт, дайныг үгүйсгэсэн нээлттэй ил захидалд гарын үсэг зурцгаасан байна. Эл бичвэрийг “Москвагийн дуу хоолой” /Эхо Москвы/ сэтгүүл нийтэлжээ.

Орос, Украйны хооронд том “дайн” дэгдэж магадгүй байгаа учраас хүмүүс айдаст автаж байгааг гарын үсэг зурсан талууд онцолжээ.

Тэд ОХУ-ын удирдлага, улс төрчдийг голлон буруутгаж, хэрэвзээ Украйнд халдан түрэмгийлсээр байвал Украйнд хамаг бурууг тохож, өөрсдөө хариуцлагаас мэлзэн зугтаад, украйнчуудыг хилс хэрэгт гүтгэн буруутгаж болзошгүйг анхаарууллаа.  

“Украйн, Орос хоёрын ал аль тал нь энэ дайны хөлд үрэгдэж, үр нөлөөнд нь хоёул аймшигт үнэ төлөх нь мэдээж. Ийм зүйл болно гэдгийг мэдсээр байж, ОХУ-ын удирдлага Украйнтай хиллэдэг хилийн бүсэд цэргийн хүчнийг төвлөрлийг багасгахын оронд харин ч улам нэмэгдүүлж, гамшигт бодлогоо үргэлжлүүлсээр байна.

Ямар ч үед халдлага хийх шалтаг, шалтгааныг албан ёсны хоосон гоё үгээр олж болдог. Яг л 1939 онд Адольф Гитлер Польш улс руу довтлохоос өмнөх шууд өдөөн хатгалга шиг. Тийм тохиолдолд Украйныг ямар нэг байдлаар түрэмгийлэлд буруутгаж, ОХУ-ын үйлдлийг харин эх орон, энгийн иргэдээ хамгаалсан гэх нэрийдлээр хариуд нь жинхэнэ утгаар түрэмгийлэх болно” хэмээн өөрсдийгөө “Сэхээтнүүдийн конгресс” хэмээн нэрлэгчдийн ил захидалд дурджээ.

Хэрэв бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа эхэлбэл Оросын улс төрийн удирдлагаас оролцсон хүмүүс үүнд хариуцлага хүлээх болно гэдгийг гарын үсэг зурсан талууд анхааруулж байна.

“Хэрэв том дайн дэгдвэл үүнд оролцсон хүмүүс, мөн өдөөн хатгагчид болох Оросын улс төрчид, удирдлагууд бүгд хариуцлага хүлээх болно. Та нарын нэрсийг бүгдийг нь илчилж, дэлгэх болно. Та нар өнөөгийн болон хойч үеийнхнийхээ “хараалыг идэх” болно. Мөн та нарыг шүүх тэр өдрийг үзэх гэж урт наслах болно” гэжээ.

Эл ил захидалд оросын алдартай хэдэн арван соёл, нийгмийн зүтгэлтнүүд гарын үсэг зурсан ба тэдний дунд оросын алдартай зохиолчид, жүжигчид, найруулагч нар, яруу найрагчид, зураачид мөн бас сэтгүүлчид багтжээ. Мөн ОХУ-д хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын орны төлөөлөгчид хүртэл багтсан аж. Дайныг эсэргүүцсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулах ажил үргэлжилж байна.

(Эх сурвалж: UkrInfo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-24 08:53

Оросын сөрөг хүчин яар�##�тай тэмцэж эхлэхгүй бол энэ Путин Орос орныг асар хор хөнөөлтөй дайнруу чирж эхэллээ.Энэ үнэг Оросуудын толгой дээр 30 жил сандайллаа.Орос орныг ганцаардсан чоно шиг болгов.Эцэст нь дайн .

Зочин
Зочин
2022-02-24 09:14
Reply to  Зочин

ЧАМААС ДОРОЙ НЭГЭН ЧАМТАЙ АРЦАЛДААД ӨРӨВДӨЛТӨЙ ХҮН БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД БУСДААС ЭЛДЭВ ЯНЗЫН ЗЭВСЭГ АВААД ГЭРИЙГ ЧИНЬ ТОЙРУУЛААД МИНЬ БУЛААД ЖҮЖИГЛЭЭД БАЙВАЛ ЯМАР БАЙХ БЭ.ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ УКРАЙНЫ НЭГ ЖҮЖИГЧИН БАРУУНЫХАН БОЛОН АМЁРИКЧУУДТАЙ НИЙЛЭЭД ЭЛДЭВ ЯНЗ БОЛЖ БАЙНА.ЭЦЭСТ НЬ БАРУУНЫХАН БОЛОН АНУ ДАЙНД ОРОЛЦОХГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ ЗҮГЭЭР ЗЭВСЭШ ӨГӨӨД АРДААС НЬ ТУРХИРААД ,ДАЙН БОЛБОЛ ЗЭВСЭГЭЭ ХУДАЛДАЖ АШИГ ОЛОХОО Л ХАРЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ.УКРАЙНЫ ЗАРИМ УЛС ТӨРЧИД ЗЕЛЁНСКИЙГ БАРУУНЫ УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛОХОО БОЛИОЧ ГЭСЭН БАЙСАН.ЕР НЬ ХЭН ДАЙН ХҮСЭХ ВЭ ДЭЭ.АНУ БАРУУНЫХАН ЮГОСЛАВ ГЭДЭГ УЛСЫГ ГАЗРЫН ЗУРАГ ДЭЭРЭЭС АРЧИХСАН ДАА.АФГАНСТАН ИРАК СИРИ ВЬЕТНАМЫН ДАЙНД ЯЛСАН УУ ҮГҮЙ ,ТҮРЭМГИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ШҮҮ ДЭЭ

Zochin
Zochin
2022-02-24 10:02

Orosiin seheetnuud gej nerleed bgaa edgeer humuus buh seheetnuudee tolooloh yamarch erhgui tsoon toonii humuus bdag,ihenh ard tumen n Putiniiig demjij bgaa

Zochin
Zochin
2022-02-24 10:04

Donetsk,Lugantskiin ard tumnii yaaj bayarlaj bgaag bid bugd harlaa,uunees oor uy heregtei uym..

tamir
tamir
2022-02-26 15:12
Reply to  Zochin

muu orosiin erliz uheech

Зочин
Зочин
2022-03-02 18:07

Украйнчуудыг яагаад "хохол" гэж дууддаг болсныг мэдэх үү.Бат хаан Киевийг эзэлж авангуутаа монгол цэргүүд тэднийг зодож байхад амар гэж бүх эрчүүдэд нь "хөхөл" тавиулсан юм билээ. Орос хэлний цагаан толгойд "ө" үсэг байхгүй тул яваандаа ингэж дуудагдах болсон түүхтэй.

Холбоотой мэдээ

Back to top button