ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Хэрэв дайн дэгдвэл Украины армийн 80 хувь нь Оросын талд орно

2014 оноос хойш ОХУ, Украин “хүйтэн дайн”-ы байдалтай байсаар өдийг хүргэсэн. Украин өнгөрсөн жил Парис хотноо тохиролцоонд хүрч чадсан ч гэлээ фронтын шугамаас зэвсгээ татаж чадаагүй үлдсэн. Донецк, Луганскт байр суурийн төлөөх дайн үргэлжилсээр байгаа юм.

Ийм нөхцөлд Орос, Украины хооронд шууд зэвсэгт мөргөлдөөн гарахыг үгүйсгэхгүй хэмээн америкийн улс төр судлаач, шинжээч Сет Жонес таамаглаж байсан. Шинжээчийн хэлснээр, Киевийн хувьд ийм хувилбар нь “үхэлд хүргэх болно” гэдэгт итгэлтэй байгаа аж.

“Хэрэв Украин, Оросын хооронд том дайн эхэлбэл долоо хоногийн дараа Украины армийн 80 хувь нь Оросын армийн талд орно” гэдэгт элитүүдийн нэг хэсэг нь таамаглаж байгаа юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн саяхан хийсэн мэдэгдлийн талаар шинжээч тайлбарлав. В.Зеленский мэдэгдэхдээ, хэрэв Оростой зөрчилдвөл насанд хүрсэн бүх хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдийг бүхэлд нь эх орноо хамгаалах үйлсэд дайчлахаа амласан.

Үүгээрээ Украины төрийн тэргүүн АНУ-ын шинэ эрх баригчдад таалагдахыг хүсч байгаагийн илрэл хэмээн шинжээч дүгнэв. Өнгөрснийг сануулахад, Украйны “Focus” хэвлэлийн агентлагт өгсөн ярилцлагадаа Володимир Зеленский “Киев Москватай цэргийн мөргөлдөөн гаргахыг эрмэлздэггүй. Ийм зүйл болохгүй гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдэж байсан.

2019 онд НАТО-гийн Зэвсэгт хүчний нэгдсэн хүчний төв штаб Орос, Украины хооронд өрнөж буй бүрэн хэмжээний цэргийн мөргөлдөөний нөхцөл байдлын талаар урьдчилсан зураглал гаргаж байсан удаатай. Тус зураглалаас харвал, мөргөлдөөн хэдэн өдөр, тодруулбал 3-4 хоног л үргэлжилнэ гэжээ.

Зэвсэгт мөргөлдөөний эхний өдрийн дараа Украины цэрэг арми бөөнөөрөө ухарч, нөгөө талд урваж, оросуудад бууж өгөх ажиллагаа эхэлнэ. Оросын агаарын нисэх хүчин болон их бууны цэргийн анги нэгтгэлүүд сүр хүчээ үзүүлнэ гэсэн байна. Нэг үгээр хэлэхэд, Украин ялагдана гэж байжээ.

(Эх сурвалж: Foreignpolicy)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x