ЭДИЙН ЗАСАГ

859,563 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 346,744,637 төгрөгийн үнийн дүн бүхий 859,563 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +15.00 хувь), "Бэрх Уул" ХК (BEU +14.78 хувь) болон "Ган хийц" ХК (GHC +13.74 хувь) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.86 хувь), "Эрдэнэт авто зам" ХК (EAZ -13.75 хувь) болон "Хасу-Мандал" ХК (HSR -13.39 хувь) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 45,608 ширхэг нэгж эрхийг 13,716,871 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд "АПУ" ХК-ийн 13,800,000 ширхэг хувьцааг 20,010,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.84%хувиар буурч 39,051.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,496,478,750,667 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button