Нийгмийн

Х.Нямбаатар: Цагдаа нарын үндсэн цалинг нэмж, зэргийн болон цогцостой ажилласны нэмэгдэл олгоно

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгтээ ажиллаж байна.

Энэ үеэрээ дүүргийнхээ нутаг дэвсгэрт нийтийн хэв журам сахиулж буй цагдаагийн албан хаагчдын 300 төлөөлөлтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонслоо. Цаашид хэрэгжүүлэх ажлаа мөн танилцууллаа. Цагдаагийн албанд, албан хаагчдад тулгамдаж буй асуудал цөөнгүй бий. Тэр бүгдийг боломж, нөөцийнхөө хэмжээнд шийдэж байгаа.Тухайлбал,

Ажлын ачааллыг бууруулах хүрээнд бүтэц орон тоог нэмж, цалинг нэг шатлалаар ахиулсан, ажлын нөхцөлийг алхам алхмаар сайжруулж, хангамжийг нэмэгдүүлсэн гээд цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Түүнийгээ уулзалтын үеэр танилцуулж, санал солилцлоо.

Х.Нямбаатар сайд энэ талаар "Удахгүй мэргэжлийн зэргийн болон цогцостой ажилласны нэмэгдэл олгож эхэлнэ. Мөн үндсэн цалинг нэмэхээр төлөвлөж байгаа. Албаны хувцасны нормын хугацааг багасгаж, чанарт анхаарах, ажлын нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг олон ажил хийнэ ээ. Төлөвлөгөөт ажилд тусгасны дагуу өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт суудлын 24 автомашин, энгэрийн камер 80, өргөө гэр 10, иж бүрэн компьютер 10, согтууг тандах багаж мөн 10-г олголоо" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button