Нийгмийн

Ж.Эрдэнэбатыг “Алтай консракшн”-ы Б.Бат-Эрдэнэд 1 саяар ЛИЦЕНЗ ХУДАЛДСАН асуудлаар АТГ шалгаж эхэлжээ

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр зарсан баримтыг бид өмнө нь дэлгэсэн.

Тодруулбал, Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр 2” нэртэй талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-аас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг  “Хэрх-илч” ХХК-ийнхаа нэр дээр ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авсан байдаг.

Улмаар хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин ЗУРГААН САРЫН ДАРАА /2018.07.03/  өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө НЭГ САЯ төгрөгөөр зарсан байдаг. “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэ нь өөрийнхөө нэр дээр уг арилжаанд оролцохоосоо САРЫН ӨМНӨ “Бэст ланд майнинг” ХХК-аа байгуулан, уг лицензийг шилжүүлэн авсан. Энэ нь уг арилжаанд зориулж, ЗОРИУДААР КОМПАНИ БАЙГУУЛСАН гэх хардлагыг үүсгэдэг билээ.

Хотын захын 22-ын товчоонд 1 га газар 100 сая орчим төгрөгөөр зарагддаг. Гэтэл үүнээс 1463 дахин их талбайтай тусгай зөвшөөрлийг ердөө НЭГ САЯ  төгрөгөөр худалдах хэлцэл нь  мөнгө угаасан, хууль бусаар лиценз дамлан зарсан, зориудаар зохион байгуулсан гэх хардлагыг төрүүлдэг юм.

Тэгвэл манай мэдээллийн мөрөөр уг асуудлыг АТГ шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

Бидэнд олдсон мэдээллээр, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийг саатуулан шалгах асуудлыг сөхсөн гэх.  “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийн хувьд ихэнхдээ гадны оронд байгаа бөгөөд ажил хэргийн шугамаар Монголд ажиллаад буцдаг аж.

Уншигч та бидний өмнө нь нийтэлж байсан БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2019-09-13 08:57

Юу гэж ганцхан ёаяар зарах юмб. Тийм лицeнз гэж хаа ч байхгүй. Санаанд оромгүй их мөнгөний наймаа хийгдсэн байж таарна. Хужаа Эрдэнэбат ч шун�##�ын тулам даа

Ард
Ард
2019-09-13 08:58

Юу гэж ганцхан саяар зарах юмб. Тийм лицeнз гэж хаа ч байхгүй. Санаанд оромгүй их мөнгөний наймаа хийгдсэн байж таарна. Хужаа Эрдэнэбат ч шун�##�ын тулам даа

Зочин
Зочин
2019-09-13 09:11

sain shalgax xeregtei naad 2 chin ugaasaa no-toi

Zochin
Zochin
2019-09-13 12:49

Naad Erdenebat chin mungu ugaakh chigleleer bol olon gent hereg uildsen erliiz dee .bank bus ajilluuldag gej bgaa.selengiin tusbiin baiguullaguudiin mungiig bol ter Herh ilch companiaraa ikh idsen dee

1234
1234
2019-09-13 15:47

Энэ нөхөр эх орноо худ�##�дахад сийрэхгүй хужаа байлаа.одоо төрд орж бгаа хүмүүсийн 7 үеийн намтар харж байгаад авах,мөн их хур�##�д мөн адил харах цаг нь �##�ь хэд болсон шүү.

Зочин
Зочин
2019-09-13 16:12

Нөөц нь тийм их биш хөрөнгө оруул�##�т их шаардлагатай ордууд иймэрхүү үнэтэй зөндөө л байдаг шдээ хэлэлцээрээ сайн хийвэл хэнч юуг хэдээрч авч болдогшдээ. Энд элийрч байхаар жаахан завгүй байлдаа гайгүй хямдхан юм цаагуур чинь зөндөө шүү

Цагдаа
Цагдаа
2019-09-13 20:57

Эрдэнэбатыг замын цагдаад с�##�аавч өгөөд байсан дүү Баярцогттой хамт шоронд хий

Shoron
Shoron
2019-09-14 01:22

Shorond hii hariutslaga tootsoh heregtei yaliig n ug odoonoos muu s#a naraas bolj uls bolhoo baij bna

Зочин
Зочин
2019-09-15 22:25

5 саяаар худ�##�даж аваад тэр дор нь 1 саяаар зардаг хүн л Монгол улсын маань Ерөнхий сайд байсан гэж!!!

MatFuse
MatFuse
2020-01-28 05:08

Viagra Funktioniert Nicht [url=http://apcialisle.com]cialis cheapest online prices[/url] Viagra Rezeptfrei Preis buy cialis online Bentyl Muscle Spasms Worldwide Shop Cod Accepted

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 00:52

Viagra Online Empfehlung http://ggenericcialisle.com - Buy Cialis Generico Levitra 10 Mg Cialis Antabuse Greece

Холбоотой мэдээ

Back to top button