УРЛАГ

Шинэ үзэсгэлэн: Хариуд нь тарвас авсан хүмүүсийн эд зүйлс - "Агрегат"

"B Contemporary" галлерейд гуравдугаар сарын 5-нд нэгэн шинэ контемпорари үзэсгэлэн дэлгэгдэхээр болжээ. Уран бүтээлч Б.Маналжавын "Агрегат-2" бие даасан үзэсгэлэн сонин онцлогтой.

Өнгөрсөн зун Богд уулын энгэрт Соёлын яамтай хамтран, контемпорари уран бүтээлчид бүтээлүүдээ дэлгэж, сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ үеэр Б.Маналжав хэмээх дөлгөөхөн харцтай эмэгтэй тарааж тавьсан тарвасууд дунд сууж байв.

Түүнд хүмүүс өөрт байгаа ямар ч хамаагүй эд зүйлээ өгнө. Оронд нь Б.Маналжав нэг ширхэг тарвас өгч байв. Ийм байдлаар орой гэхэд тарвас дуусаж, уран бүтээлч нь сонин сонин эд зүйлстэй болоод буцсан. Харин "Агрегат-2" дээр энэ эд зүйлс ямар ч юм байдлаар эвлэрэн нэгдэж, уран бүтээл болж буй.

Үзэсгэлэн гуравдугаар сарын 5-16-ны хооронд "B Contemporary" галлерейд олон нийтийн хүртээл болно.

БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэхэд, B CONTEMPORARY ART GALLERY, 8800-7074

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button