ДЭЛХИЙ
IJF-ийн хүндэт ерөнхийлөгчөөс В.Путинийг түдгэлзүүлэв

ОХУ Украин улсыг эзлэн түрэмгийлэх зорилгоор эхлүүлсэн дайн өдрөөс өдөрт улам хурцадсаар. В.Путин өчигдөр цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлсэн.
ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэн, тодорхой арга хэмжээ авч буй улс, байгууллага нэмэгдсээр. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) дайныг эсэргүүцэн, Хүндэт ерөнхийлөгч, элчин сайдаасаа В.Путинг түдгэлзүүлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2008 онд жүдо бөхийн хар бүстэй болсон. Улмаар тэр жилээ ОУЖБХ-ны Хүндэт ерөнхийлөгч болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.