УРЛАГ
“Улаан цэцэг” УСК-г 700 сая төгрөгөөр бүтээжээ

Сономын Удвалын амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Улаан цэцэг” уран сайхны киноны нээлт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд нээлтээ хийнэ.
Уг бүтээлийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар жүжигчин Г.Ундармаагийн “Ю фильм” бүтээж, талууд санхүүжилтээ хуваан хариуцаж Швейцарийн хөгжлийн агентлаг, “Ундрам” сангийн дэмжлэг зэрэг олон эх үүсвэрээс босгожээ.
200 гаруй уран бүтээлч оролцсон “Улаан цэцэг” кино 700 сая төгрөгийн өртгөөр бүтжээ.
Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.