Нийгмийн

"Хийн хоолойн гэрээнд гарын үсэг зурсан нь төлөвлөгөөт ажил, дайны үед л таарчихсан"

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдав. Гадаад харилцааны салбарт яригдсан асуудлын талаар мэдээлэл өгөх үедээ хийх хоолойн гэрээг дайны үед үзэглэсэн асуудалд салбарын сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Украин-ОХУ хооронд дайн дэгдсэн энэ үед Монгол Улсыг ОХУ-тай хийн хоолойн гэрээ байгуулсан гэдэг шүүмжлэл гарч байгаа. Үүнд тайлбар өгөхөд, өнгөрсөн оны арванхоёрдугаагр сард ОХУ дахь айлчлалын үеэр гэрээг хоёрдугаар сард үзэглэнэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ нь зөвхөн ажлын төлөвлөгөөнд гарын үсэн зурсан. Цаг үе нь дайны үед таарсан болохоос олон улсад ОХУ-ын талд ажиллаж байна гэсэн ямар нэгэн мессеж өгөх зорилгогүй. 2022 оны ажлын төлөвлөгөөнд багтсан ажил юм" гэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тоймловол:

  • Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц,
  • Төсвийн цагалбар,
  • Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button