
Украины нөхцөл байдлын талаарх Орос-Украины хоёр дахь шатны хэлэлцээ өчигдөр /2022.03.02/-ийн лхагва гарагт болох байсан ч болсонгүй.
Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад Хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан Хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Фомин, Төрийн Думын хорооны тэргүүн Леонид Слуцкий, ОХУ-аас Беларусь улсад суугаа Элчин сайд Борис Грызлов нараас бүрдсэн оросын төлөөлөгчид үдээс хойш Брест хотод хүрэлцэн очсон байна. Гэсэн ч, Украины төлөөллүүд хэлэлцээрт ирээгүй байна. Харин ОХУ-ын төлөөллүүд тэднийг хүлээгээгүй аж.

Өмнөх, эхний шатны хэлэлцээний үеэр бас ийм үзэгдэл болсон гэдгийг эх сурвалж онцолжээ. Хоёрдугаар сарын 28-нд ОХУ төлөөллүүд түрүүлж ирсэн ба Украины талынхан цагтаа ирээгүй тул Оросын төлөөлөгчид Беларусийг орхин явахад зэхэж, аль хэдийн бэлэн болсон байсан ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гэнэт л Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко руу утсаар ярьж, Киевээс очиж яваа Украины төлөөлөгчдийг хүлээхэд нь оросуудад туслахыг хүссэн байна.
Ингээд ОХУ-ын төлөөлөгчид Украины төлөөлөгчдийг хүлээхээр болж, хэлэлцээ болсон аж. Эхний шатны хэлэлцээ таван цаг гаруй үргэлжилсэн. Уулзалтаар талууд дахин хэлэлцээ хийх шаардлагатай гэсэн тохиролцоонд хүрсэн байна.
Харин эхний хэлэлцээрээр дорвитой гарц шийдэлд хүрч чадаагүй юм. Тиймээс, хоёр дахь шатны хэлэлцээг гуравдугаар сарын 02-нд зохион байгуулна хэмээн тохиролцжээ.
ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хэлэхдээ, “Бид тээвэр ложистикийн хүндрэл байгааг ойлгож байна. Манай арми Украины эргэн тойронд аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Зочломтгой байдал, мэргэжлийн ур чадвар, мөн хамтран ажиллаж, улсдаа хүлээн авч буй хэрэгт Беларусийн Гадаа Хэргийн Яамныханд талархал илэрхийлье” хэмээн дипломат байдлаар мэдэгдлээ. Ингээд хоёр дахь шатны хэлэлцээрийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-нд болгон хойшлуулжээ.
(Эх сурвалж: КР News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйнчууд ирвэл сонсохын эцэсгүй солиотой зүйл сан�##� болгох байх даа
Украйнчууд гэрээ хэлэлцээрт хүрч
Оросд аюул зан�##�хийлэл болох нөхцлийг бүрдүүлэх болохоор �##�ь �##�ь т�##�даа зөшилд хүрч нато д элсэхгүйгээр найрамдах хэрэгтэй хуучин орос гүрэн чинь л хамтаар үлдвэл �##�ь �##�индаа хэрэгтэй эвлэрэн нэгдээрэй нэг л улс үндэстэн гэсэн үг хагаран бутарв�##� шаазан хагарахад хэзээд эвлэрдэггүй шиг 2 солонгос шиг 2 монгол шиг болно тиймээс 2 герман яаж нэгдлээ тэрэн шиг хамтарч найрамдах нь хамгийн зөв шийдэл шүү товолсон цагтаа ирэх хэрэгтэй
Teneg ukrainuud