НИЙГЭМ

НОСК: Гаднаас халдлага орж ирснийг бид илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдээлсэн

Түрээсийн орон сууцын шалгаруулалтад халдлага орсон нь тогтоогдсон хэмээн АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор НОСК ХК-ний дэд захирал С.Дорждэрэм мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ

“Бид мэдээллийн технологийн хамт олонтой хамтран Веб дээр тавигдсан зарим нэрсийг өөрчлөх гэж оролдсон. Бүртгэлийн программ руу халдах гэж оролдсон оролдлогыг 8/20-ны өдөр илрүүлж, цагдаагийн байгууллагад өгсөн. Бид үүнийг хүмүүсээс хахууль авч тэнцүүлнэ гэж мөнгө завшсан хүмүүсийн оролдлого байх гэж хардаж байгаа.

Түүнчлэн гамшигт осолд нэрвэгдсэн 30 иргэдийн материалыг Мишээл экспо нэг цэгийн үйлчилгээний төвд өнөөдрөөр хүлээн авч дуусаж байна. Мөн эхний шалгаруулалтад тэнцсэн мэдээллээ өгч амжаагүй иргэдийн оронд дараагийн иргэдийн мэдээллийг авч байгаа.

Манай байгууллагад ажиллаж буй нэг ч иргэн уг шалгаруулалтад ороогүй үнэнч шударгаар оролцсон. АТГ-д шалгуулсан мөнгө завшиж, иргэдийг залилсан этгээдийн удахгүй зарлах байх хэмээлээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button