НийгмийнСПОРТ

АНУ-ын өмнөөс паралимпэд оролцож буй Б.Бат-Оюун Монголынхоо тамирчидтай уулзжээ

Өвлийн XIII паралимпын наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хөшгөө нээлээ. 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн наадмын пара кёрлингийн төрөлд монгол иргэн Б.Бат-Оюун АНУ-ын нэрийн өмнөөс оролцож байгаа юм. Америкийн багийн хамт энэ жил дэлхийн аварга болсон тэрбээр паралимпын наадмын нээлтийн өмнө Монголынхоо баг, тамирчидтай уулзжээ.

Энэ удаагийн паралимпэд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button