
Оросын тэргүүн баячуудын нэг, олигархи Алексей Мордашов 142 метрийн урттай “Норд” дарвуулт онгоцоо Энэтхэгийн далайд орших Сейшелийн арлуудын ойролцоо нуусан аж.
“Украинская правда” сонинд бичснээр тэрбумтан Сейшелийн арлууд руу очиж, тэндээ дарвуулт онгоцоо үлдээгээд буцаж ирсэн гэжээ.

Алексей Мордашовын өөр нэг дарвуулт онгоц болох 63 метрийн урттай “Lady M” онгоцыг Италийн эрх баригчид хураан авсан юм. Учир нь, оросын тэрбумтан Европын Холбооны ОХУ-ын эсрэг авсан хоригийн жагсаалтад багтсан.
Ийнхүү олигархи хориг арга хэмжээнээсээ болж, Сейшелийн аралд дарвуулт онгоцоо нууж байна хэмээн “Украинская правда” сонин онцолжээ.
Эх сурвалж: Украинская правда
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.