ДЭЛХИЙНИЙГЭМ

Украинаас хөрш орнууд руу гарсан дүрвэгсдийн тоо 1.5 саяас давлаа

Украинаас хөрш улс орнууд руу гарсан дүрвэгсдийн тоо 1.5 саяас давсан хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Гранди мэдэгдлээ. Энэ талаар Филиппо Гранди өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэсэн байна.

Түүний хэлснээр, арав хоногийн дотор Украины 1.5 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэн гарсан аж.

“Энэ бол Дэлхийн II дайнаас хойш Европт хамгийн хурдацтай өрнөж буй цагаач дүрвэгсдийн хямрал” хэмээн онцолжээ.

Түүнчлэн, НҮБ-ын мэдээлэлд Украины дүрвэгсдийн талаас илүү хувь нь хөрш Польш улс руу дүрвэн гараад байгаа юм байна.

Польшийн хилийн албаны мэдээлснээр, бямба гараг /2022.03.05/-т тус улсын хилээр орж ирсэн дүрвэгсдийн тоо амжилт тогтоосон, тодруулбал 129 мянган хүн орж ирсэн гэж мэдээллээ. Ням гарагт долоон цагийн дотор мөн 40 мянган украин иргэн Польшийн хилээр орж ирсэн аж.

Ряшев хотын вокзал дахь сувилагч нар өдөрт 50-100 хүнд үйлчилж байгаа юм байна. Тэд дүрвэгсдийг хүүхдийн ор дээр унтуулж, хооллож, баруун зүг явах галт тэргэнд суулгаж байгаа юм байна.

Евро комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэхдээ, Брюссель Украины дүрвэгсдэд туслахын тулд 500 сая евро хуваарилахаар болжээ. Украины иргэд Европын Холбооны гишүүн орнуудад нэг жилээс доошгүй хугацаагаар оршин суух боломж бүрдэж, суралцах, ажиллах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй болох юм байна.

Эх сурвалж: Canews 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лаиен
Лаиен
2022-03-07 13:32

Урзула фон дер Лаиен

Холбоотой мэдээ

Back to top button