Энтертайнмент

Жүжигчин Г.Ундармаа Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Монгол урлагийн салбарт олон жил зүтгэж яваа, “U Film” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Гончигийн Ундармаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээж, бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн түүнд ийнхүү Гавьяат цол олголоо.

Г.Ундармаатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-08 12:01

хошин шогчидоос гавьяагүй хүн үлдэх нүү

Back to top button