Сошиал трэнд

Монголын “Адель”

Хошин урлагт нэг хэсэг чамгүй авьяастай гэдгээ харуулж чадсан бүсгүй бол жүжигчин Г.Ундармаа. Тэрээр хошин урлагаасаа өрх тусгаарлан кино урлагт хүч үзээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Сүүлийн үед эрүүл аргаар, зөв хооллолтоор турж байгаа тухайгаа өөрийн цахим хуудаснаа идэвхтэй хуваалцдаг болсон. Тэгвэл өнөөдөр /2020.05.11/ твиттер хуудаснаа нийтэлсэн түүний зураг олон хүнээс магтаал сонсоод байна.

Тухайн зурганд жүжигчин Г.Ундармаа нилээдгүй жин хаяж, хувцас загвартаа эрс шинэчлэл хийсэн нь ийнхүү анхаарал татаад байна. Түүнийг алдарт дуучин Адельтай адил жин хаяж, эрс өөрчлөлт хийгээд байгаа Монголын Адель хэмээцгээж буй юм.  

Грэммигийн шагналт дуучин Адель 45кг илүүдэл жингээ хаясан зургаа сошиалд оруулсан нь дэлхий нийтийг шуугиулж байгаа билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button