ДАТАГРАФИКСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ИНФОГРАФИК: Иргэн бүрд 28 саяын өр ноогдож, ЗГ-ын өрийн тааз 1.8 дахин хэтэрчээ

Тийм ээ, Монгол Улсын иргэн та 28.4 сая төгрөгийн өртэй. Учир нь 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсын нийт гадаад өр 33.1 тэрбум ам.доллар. Энэ өнөөгийн ам.долларын ханшаар 95 их наяд төгрөг бөгөөд 3,357,542 иргэндээ хуваавал ийм тоо гарах юм.

Нэгт, Монгол Улсын Засгийн газарт оногдох өр, хоёрт иргэн бүрийн татварын мөнгө өр төлөлтөд тодорхой хэмжээгээр зарцуулагдана гэдгээрээ иргэн бүрд хувааж тооцох боломжтой.

Энэ өр нийт 41 газар хуваагдах юм. Үүний:

  • 39 нь улс болон арлууд
  • нэг нь "Тодорхой бус" тодотголтой
  • нэг нь хэд хэдэн улсуудын нэгдэл зээлдэгч хэлбэртэй байна.

ХЭСЭГ I: НЕДЕРЛАНДАД 8.4 ТЭРБУМ, БНХАУ-Д 3.7 ТЭРБУМЫН ӨРТЭЙ

Доорх инфографикт өрийн хэмжээ нь 100 саяар тоологдож болох буюу хамгийн өндөрт эрэмбэлэгдэж буй улсуудыг жагсаалаа. Нэгдүгээрт олон улсын хамтарсан зээлдэгчид 13.6 тэрбум ам.доллараар бичигдсэн бол араас нь Недерланд, БНХАУ, Япон, Хонг Конг бичигдэж байна.

Энэ эгнээнд ОХУ 282 сая ам.доллараар бичигдсэн нь анхаарал татна. Мөн түүний араас Люксембург, БНСУ зэрэг улсууд жагсжээ.

ХЭСЭГ II: "ТОДОРХОЙ БУС" УЛСАД 4.77 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ

Швейцарийн араас жагсах, өр нь 100 сая ам.доллар дотроо тоологдох орнуудыг энд дүрсэллээ. Үүнээс харахад Кэймэний болон Виржиний арлуудад /оффшор бүс/ өртэй байна.

Түүнчлэн "Тодорхой бус" гэж бичигдсэн улсад 4.77 сая ам.долларын өртэй. БНХАУ-ын Шанхай хотыг улсаас нь тусдаа зээлдэгчид тооцон, 4.13 сая ам.долларын өр бичигдсэн байгаа нь мөн анхаарал татна.

ХЭСЭГ III: 10 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР КАЗАХСТАНД ХАМГИЙН БАГА ӨРТЭЙ

Харин гурав дахь хэсэгт өр нь 2 сая ам.доллар дотор тоологдох, Шанхай хотын араас бичигдэх улсууд дүрслэгдлээ.

Улмаар манай улсын хамгийн бага өртэй улс Казахстан байна. 10 мянган ам.доллар буюу 28 орчим сая төгрөгийн өр байдаг ажээ. Түүнчлэн Шинэ Зеландад 20 мянга, Беларуст 120 мянган ам.долларын өр тус тус байна.

ХАРЬЦУУЛАЛТ: ӨРИЙН ТААЗ НЬ ТУЛСАН ЗАСГИЙН ГАЗАРТ 33 ХУВЬ НЬ ОНОГДОНО

Мэдээж энэ бүх өрийг Засгийн газар тавьсан хэрэг биш. Хувийн хэвшлүүдийн гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлцэл, хамтын ажиллагаа зэргийг ч оруулж тооцно.

Энэ үүднээс харвал, Засгийн газар болон Монголбанканд хамаарах өр нийт 11 тэрбум ам.доллар байгаа юм. Нийт өрийн 33 орчим хувь. Харин үлдсэн нь хэвийн хэвшлүүдэд хамаарч байна.

Гэхдээ Засгийн газар арвич, хямгачдаа гадаад өрийн 33 хувийг л тавьчхаад байгаа хэрэг биш. Өрийн тааз нь тулсан хэрэг. Төсвийн тогтвортой байдлын хуулиар: Засгийн газрын өр нийт ДНБ-ий 70 хувьд хүрвэл тааз туллаа гэж үзэхээр зохицуулсан.

2021 оны дөрөвдүгээр улиралд нийт ДНБ 13.4 их наяд төгрөг байна. Харин Засгийн газрын нийт өр 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 27.1 их наяд төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл ДНБ-ий 70 хувиас хэтрэхгүй байх ёстой Засгийн газрын өр нэгэнт /17 их наядаар/ хэтэрчээ.

Зүүлт: Засгийн газрын өр улсын нийт гадаад өрөөс их байгаа. Учир нь гадаад өрийн дийлэнх хэсгийг хувийн хэвшлүүд бүрдүүлж буйг дээр онцолсон. Тэгэхээр Засгийн газарт оногдох цэвэр дүнг нь нийт иргэндээ хуваавал 8 сая төгрөг болно.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

ДНБ-ий 70 хувь нь 9.38 их наяд төгрөг. Харин Засгийн газрын өрийн тааз 17.72 их наядаар хэтрээд байна. Өөрөөр хэлбэл өрийн тааз 1.8 дахин хэтэрсэн нөхцөлд бид ажиллаж, амьдарч байна.

Улс орнуудын өр болон ДНБ-ий харьцаа холдох тусам зээлжих зэрэглэл буурч, өрөө эргүүлэн төлөх чадвар султайд тооцогддог. Энэ эрсдэл мөн. Нөгөө талаар гадаадаас авсан зээл, тусламжаа бүтээн байгуулалтад зарцуулж чадвал эргээд ашгаа нөхөх боломжтой.

Хувийн хэвшлүүдийн тавьсан өрийн талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгэнтээ "Гадаад өрийн дийлэнхийг Засгийн газар биш хувийн хэвшлүүд тавьдаг. Тийм учраас зохицуулалт хэрэгтэй. Одоо чөлөөт эдийн засаг гэж байхгүй гэж би ойлгож байгаа" хэмээсэн нь шүүмжлэл дагуулж байв.

Ерөнхий зургаараа Засгийн газар:

  • Зээлийн үр ашигтай зарцуулалтад анхаарах
  • Чанаргүй зээлүүдэд анализ хийх. Засгийн газрын өрөнд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд ч хамаарч болох эрсдэлтэйг энд онцлууштай.
  • Цаашид өрийн таазаа нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарах шаардлагатай байна.

ӨМНӨХ КОНТЕНТ:

Өрийн таазыг 60 хувь руу оруулах ДААЛГАВАРТАЙ ч 70 болгон өсгөж ЗАСЧЭЭ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-10 10:06

ene uls odoo ingeed shuud urunduu gazraa uguud ehelne dee

Зочинор ми
Зочинор ми
2022-03-10 15:45
Reply to  Зочин

МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД МӨХСӨН, ГАРЦГҮЙ

Зочин
Зочин
2022-03-10 10:09

бид нарын хүүхдүүд л одоо энэ өрийг төлнө шүүдээ арай л байгааздээ манайх шиг хойч үедээ ийм өр үлдээдэг орон байхгүй

Зочин
Зочин
2022-03-10 11:04

Улсаас хөнгөлөлттэй зээл олж аваад бдг ЖДҮчид, хүүхдүүдээ улсын зардаар сургаад бдг хулгайчдаараа төлүүлэхгүй юу, мөрөөрөө өөрсдийгөө болгож бгаа бид яасан гэж өрөнд ордгийн.

Зочин
Зочин
2022-03-10 11:06

ur huuhdedee ur uldeej baigaada bid nar ichih heregtei

Зочин
Зочин
2022-03-10 11:09

Хүний тавьсан өрийг яагаад бид нуруундаа үүрэх ёстой гэж

Дорж
Дорж
2022-03-10 15:24

Арай хүлцэнгүй байгаа нь ард түмний буруу байна Төр барьж байгаа болон ИХ гишүүн байсан одоо байгаа гишүүдээс хөрөнгий нь хураахад л ханг�##�ттай улс маань хөгжинө Жинхэнэ ардчил�##�аар нь явах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-03-10 22:08

84,000,000,000,000 ortee um bn bagaar bodhod niitdee

Холбоотой мэдээ

Back to top button