УЛС ТӨР

Өрийн таазыг 60 хувь руу оруулах ДААЛГАВАРТАЙ ч 70 болгон өсгөж ЗАСЧЭЭ

-МАН ӨРИЙН ТААЗЫГ 2021 ОНД 60 ХУВЬ БОЛТОЛ БУУРУУЛАХААР ХУУЛЬЧИЛСАН-

“Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд 58.3 хувь, 2016 онд 88 хувь, 2017 онд 85 хувь, 2018 онд 80 хувь, 2019 онд 75 хувь, 2020 онд 70 хувь, 2021 онд 60 хувиас хэтрүүлэхгүй”. Энэ бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь заалт. Эл заалтыг 2016.09.09-ний өдөр МАН парламентад үнэмлэхүй олонхи болсныхоо ээлжит бус чуулган зарлаж, 2017 оны төсвийг тодотгох үеэрээ өөрчлөн зассан түүхтэй.

Үүнээс өмнө 2016 оны долдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Д.Баяртсайхан нар “Муу нуухаар сайн илчил гэдэг. Монголын  данс улайсан” гэх агуулгаар мэдэгдэл хийж байв. Улмаар наймдугаар сараас Сангийн сайд Б.Чойжилсүрэн “танилынхаа шугмаар” ОУВС-гийн хөтөлбөрт орохоор шаргуу хөөцөлдөж эхэлсэн.

Эл явдлаас сарын дараа МАН төсөвт тодотгол хийх үеэрээ гадны зээл, тусламжийг ихээр авч, бонд босгох зорилгоор 26.7 хувиар тулгаж өсгөөд, 2021 онд эргүүлж 60 хувьд барихаар хуульчилсан. Нэг ёсондоо тухайн үедээ л болгож байвал “Дараачийн Засгийн газар өрийн таазыг хуульд нийцүүлэх эсэх нь бидэнд хамаагүй” гэх аминч үзлээр хуулиа зангидсан логик харагддаг.

-ГЭТЭЛ ОДОО ЯАВ-

Хачирхалтай нь, Сангийн яам албан вэбсайтаасаа Засгийн газрын өрийн хэмжээг харуулдаг ил датагаа “нуужээ”. Мөнхүү наадмын өмнөхөн Сангийн сайд Б.Жавхлан өрийн асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга  хийсэн гэх мэдээлэл байгаа ч ил байршуулсан мэдээ алга байна.

Үндэсний статистикийн хорооны дата сангаас авсан доорх мэдээлэлтэй танилцана уу.

Өрийн дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Дээрх графикаас харахад, Засгийн газрын өрийн хэмжээ 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 27.3 их наяд төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.5 их наядаар  буурсан үзүүлэлт юм.

-ӨРИЙН ТААЗАА ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХИЙН ТУЛД ТОДОТГОЛООР 10 ХУВЬ НЭМЖЭЭ-

Өрийн тоон үзүүлэлтийг харахад, шинэ Засгийн газар ажлаа аваад, 60 хувьд өрийн таазыг барьж чадахааргүй нөхцөл байдалтай тулсан байна. Богино хугацаанд гэнэтийн завсраар өрийн таазыг буулгачих боломж ч хомс юм. Бондын өрийг шинэ бонд босгож төлж, гадныхан юм л өгвөл зээлж гуйж авч буй энэ цаг үед өрийн таазаа нэмэх байдлаар хуулиа өөрчилжээ.

Тодруулбал, 2021 оны төсвийн тодотголын хуулинд “Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2021, 2022 онд 70 хувь, 2023 онд 65 хувь, 2024 онд 60 хувиас хэтрүүлэхгүй” гэж өөрчлөн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-ийг засжээ.

ӨРИЙН ТААЗ ӨСӨХ НЬ УЛСАД ЯМАР ЭРСДЭЛТЭЙ ВЭ

Өрийн таазыг маш энгийнээр тайлбарлахад, ДНБ-ийнхээ хэдэн хувь хүртэл зээл авах боломжийг хэлж буй тоон үзүүлэлт. Эдийн засагчдын зүгээс Монгол Улс өрийн удирдлагагүй, бодлогогүй, хяналтгүй явж буй нь нь ҮАБЗ-ийн хэмжээнд яригдах асуудал гэж онцолдог.

Мөнхүү өрийн таазыг 70 хувьд хүргэж нэмэх нь зах зээлээ тэлэхийн хэрээр үүсч буй эрэлт гэж тайлбарлах нь ч бий. Нөгөө талд санхүүгийн актив нь манай улстай харьцуулашгүй өндөр, олон зуун жилийн тур­шид өрийн хэмжээ нэмэгдсээр тааз нь 100 хувьд тулсан орнуудтай манайх шиг “жижиг” улс барьцах нь хэт хөнгөднө гэж үздэг.

Засгийн газрын өрд гадаад үнэт их цаас, зэээл, зээлийн баталгаа, концессын гэрээ тэргүүтэн багтах бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар ТӨХК-иудын өрийг энэ бланс дээр нэмж тооцохоо больсон билээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувиас дээш байвал эдийн засгийн хямралд өртөх магадлал өндөртэйд тооцогддог. Гаднаас юм олдож л байвал авч, бүх бондуудын дахин санхжүүлэх арга замаар төлөх стратеги боловсруулсан манай улсын хувьд өрийн тааз цаашид буурах боломж асар хомс.

Уг нь өрийн таазыг Төсвийн тогтвортой байдлын хуулиндаа 4-5 жилээр хуульчилж өгдөг. Өрийн удирдлагын тусдаа хуультай. Гэвч тухайн үед засгийн эрх барьж буй улстөрийн намууд өөрсдийн таалалдаа нийцүүлж, өрийн таазаа ӨСГӨЧИХДӨГ байдал 2016 оноос хойш давтагдсаар байна. Өмнөх засгийнхаа дөрвөн жилийн турш өрийн таазыг буулгах планыг дараачийнх нь танхим нэмэх замаар яваад байдаг жишиг тогтжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ичиг
Ичиг
2021-07-26 09:36

Яана даа хулгайч ЗГ

Жавхлангийн хийсэн ажил
Жавхлангийн хийсэн ажил
2021-07-26 09:37

Жавхлан ийм юмандаа сайн

Зочин
Зочин
2021-07-26 10:26

МАНгар хужаа нам цаанаасаа бодлооор ийм зүйл хийнэ

Зочин
Зочин
2021-07-26 10:28

Хүрэлбаатар Баяртсайхан Жавхлан нарын хийсэн ажил шүү.2016 онд засгийн газрын гадаад өр 12 тэрбум $ байжээ.Одоо засгийн газрын гадаад өр 24 тэрбум доллар болжээ.Өрийн тааз 2016онд 58% тай , харин өнөөдөр 70 хувьтай байх юм .Боломжоороо илүү зээл авсан байна даа

Уншигч
Уншигч
2021-07-26 10:55

Нам нам гээд нэг хэсэг нөхдүүдэд эрх мэдэл хууль өөрчлөлт оруулдаг нэг тийм хачин юм атгуулчихдаг. Сайныг нь биш өөртөө ашигтайг бат�##� хэрэгжүүлж явдаг бүлгэм юм уу хайшаа юм бэ

Zochin
Zochin
2021-07-26 21:55

Yriin muusain luivarchid bugd dald or

Зочин
Зочин
2021-07-26 22:17

Ugassaa huuhduud maani urund daragdsan bid l uunii buruutan

Зочин
Зочин
2021-07-26 22:17

Javhlan yummda

зочин
зочин
2021-07-27 08:33

Увсын Чойжилсүрэн Хүрэлбаатар,Жавхлан,Баяртсайхан нарын хийсэн ажил гэдэгт итгэлтэй бна ,эд монгол улсыг өрөнд оруулж яах гэж байна ,арайч юм аа мөнгө цагаан нүд улаан юм аа,Хойч үедээ үлдээж байгаа бэлэг дээ

эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
2021-07-31 15:31

Одоо яахав дээ.Хүүхдүүд бидний үгийг тоохгүй. Бид ажил �##�банд нь ямар зөвлөх биш,зөвлөе гэсэн ч мэдлэг хүрэхгүйч ,ахуй амьдр�##�д практикаар нотлогдсон арга туршлага гэж эрх биш байнаа даа.Сонсохын оронд нүдээ босгоод уцаарлах ,хүүхдүүд өрнөөс айхгүй.Ахуй амьдарлаа өрөөс өрийн хооронд авч явдаг болсон хүүхдүүдийг я�##�тай нь билээ дээ.Хэлэх үг блгбб.Хой үе маань ямаршуухан нөхцөлд ямар гээчийн хүмүүсийн дунд яаж амьдрах бол гэж бодохоор чхатуу шүү,

үзэл бодол
үзэл бодол
2021-07-31 15:35

Том толгой хүүхдүүд хэцүүз хэцүү

stromectol 12mg
stromectol 12mg
2021-11-03 00:18

Doryx Adoxa

cialis prices
cialis prices
2021-11-03 07:06

Canadian Cialis Sources

Propecia
Propecia
2021-11-06 10:53

Clobetasol 0.05% In Internet

Priligy
Priligy
2021-11-12 03:10

Maca Viagra Ano

prednisolone dose for allergic reaction
prednisolone dose for allergic reaction
2021-11-13 12:45

Levitra Von Bayer

Viagra
Viagra
2021-11-13 23:29

Ginecologia Propecia

cialis generic reviews
cialis generic reviews
2021-12-06 02:34

Generics Med Indian

plaquenil medication
plaquenil medication
2021-12-06 07:15

Cialis Comprar Precio

order plaquenil online
order plaquenil online
2021-12-07 07:16

venta viagra andorra

buy cialis pills
buy cialis pills
2021-12-10 00:53

Extra Super Cialis

Холбоотой мэдээ

Back to top button