СПОРТ

М.Бадарч: Би допингийн шинжилгээ өгөхөд бэлэн

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нэр бүхий дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдсан.

Уг мэдээлэлд даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарыг хамруулах хүсэлт гаргасан гэсэн юм.

Үүний дараа МҮБХ-ноос энэ мэдээллийг үнэн болохыг батласан. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Нэр бүхий бөхөөс тийм хүсэлт ирсэн нь үнэн. Допингийн эсрэг төвд хүсэлт гарган, ийм, ийм бөхөөс шинжилгээ авхуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм билээ. Тус төвийнхөн гуравдугаар сард болсон барилдаанд зодоглосон бөхчүүдээс шинжилгээ авна гээд 7-8 бөхийн нэрийг гаргачихсан байсан. Шинжилгээ авах гээд ирэхэд нь манай холбоо болиулсан.

Хардах эрх хүн бүхэнд бий. Зардлыг нь гаргаад шинжилгээ авахуулъя гэж буйг МҮБХ дэмжихээс өөр аргагүй. Допингийн эсрэг үндэсний төв шинжилгээ авахдаа МҮБХ-нд мэдэгдэх ёстой” гэсэн юм.

Дээрх мэдээлэл цацагдсаны дараа нэр бүхий хэд хэдэн бөх цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын гарьд М.Бадарч “Допингийн шинжилгээ өгөхөд бэлэн” гэжээ.

Мөн Баянхонгор аймгийн харьяат бөх, улсын харцага Н.Золбоо допингийн шинжилгээ өгөхөд бэлэн, татгалзахгүй гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-11 09:22

Өгөөчээ тэгээд

Зочин
Зочин
2022-03-11 09:23

ene mongol buh gej ugaasaa nohoin baas bolson

Bidon
Bidon
2022-03-11 09:51

Hulduu tsuvdainuud haha

Зочин
Зочин
2022-03-11 10:57

mongol buh odoo butehgui ee yeruusuu

Холбоотой мэдээ

Back to top button