ДЭЛХИЙНИЙГЭМ

Беларусьчууд Украины эсрэг тэмцэхээс татгалзаж байна

Беларусийн нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ үеэр Беларусийн цэргийнхэн Украин руу довтлохдоо ОХУ-ын дүрэмт хувцас өмсөх ёстой гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдэгджээ.

“Өнөөдөр Беларусийн нутаг дэвсгэр дээр ОХУ-ын тусгай ажиллагаа явагдаж байна. Харин Оросууд Беларусийн цэргийн хүчийг ОХУ-ын цэргийнхэн гэсэн дүрээр тус ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байна. Гэсэн ч, зарим Беларусьчууд Украины эсрэг тэмцэхээс татгалзаж байна” хэмээн Алексей Данилов мэдэгдсэн юм.

Түүний хэлснээр, энэ бүхэн эцэстээ Беларусьчуудад “Оросууд, Чеченүүдийн өмнө нь хүртсэн түүхийг авчирна” хэмээн үзэж байгааг онцолжээ.

Эх сурвалж: Unian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-15 10:55

Unen baix boltugai.

Холбоотой мэдээ

Back to top button