НИЙГЭМ

"Гурван тэрбумаар үнэлэгдэх хар тамхи илрүүлсэн гэх мэдээлэл өнгөрсөн жил үйлдэгдсэн хэрэг"

Карго ачааны хяналт шалгалтын талаар ГЕГ-аас мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш 122 зөрчил илрүүлсэн талаар онцлов.

Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүлсэн гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар тайлбар өгөхдөө “Өнгөрсөн оны наймдугаар сараас өнөөг хүртэлх хугацаанд мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 4-5 үйлдлийг илрүүлсэн. Монгол Улсын иргэн өнгөрсөн жилийн наймдугаар ард Африкаас нэг кг орчим мөс хүлээж авсан. Энэ үйлдлийг хэвлэлүүд андуурч, “Гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх метамфетамин илрүүллээ” гэж мэдээлж байна. Үүнийг залруулъя” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button