
Орос Украины асуудал дээр Хятадаас тусламж хүссэн байна. Энэ талаар “The New York Times” сонин АНУ-ын Засаг захиргааны албан тушаалтнуудаас иш татан мэдээлэв.
Түүнчлэн, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан гуравдугаар сарын 14-нд Италийн Ром хотноо Хятадын өндөр албан тушаалтантай уулзаж, Орос-Украины мөргөлдөөнд Хятадын үүрэг оролцооны талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар тус хэвлэлд нийтэлжээ.
Жейк Салливаны хэлснээр, ОХУ-ын эсрэг АНУ, Европын Холбоо болон Азийн хэд хэдэн орнууд улс төр, банк санхүүгийн гээд өргөн хүрээтэй хориг арга хэмжээ тогтоосноор эдийн засагт нь учраад буй “давхар давхар хүнд цохилтуудыг” зөөлрүүлэхийн тулд Хятадад хандан тусламж хүссэн аж. Ялангуяа, эдийн засгийн тусламж үзүүлэхийг хүсчээ. Мөн нийтлэлийн эх сурвалжуудын мэдээлснээр, ОХУ Хятадаас цэрэг-техникийн тусламж хүссэн ч байж болзошгүйг үгүйсгэхгүй гэжээ.

Тус хэвлэлийн эх сурвалж албаны хүмүүс Хятадын эрх баригчид Оросын эрх баригчдын эл хүсэлтэд чухам ямар хариу өгөх эсэхэд юу ч дурдаагүй аж. Өмнө нь, Жейк Салливан “Си-Эн-Эн” /CNN/ агентлагт хэлэхдээ, “Москва хориг арга хэмжээнүүдийн дарамтыг даван туулахад туславал нь АНУ хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мессежийг Бээжинд өгсөн” гэдгийг онцоллоо.
“Бээжин хориг арга хэмжээний улмаас Оросын хохирлыг барагдуулахад туслахыг аль ч улс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн”.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд тал талаас нь шахалт үзүүлж, Украин дахь чиг хандлагаа өөрчлөхийг Хятадуудад ятгана хэмээн найдаж байна гэж “Нью-Йорк Таймс” сонин онцолжээ. Одоогийн болон хуучин Засаг захиргааны олон албан тушаалтнуудын үзэж буйгаар, Жо байдены энэ ятгалга тийм ч явууртай зүйл биш гэж байгаа юм.
Украинд туслах Барууныхны хүчин чармайлтыг Бээжин "унагаж" магадгүй хэмээн Цагаан ордон болгоомжилж байна.Нөгөөтэйгүүр, тэдний зарим нь Хятадыг Москвад туслахаас татгалзаж чадна хэмээн дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар, Бээжин ОХУ-ын асуудалд үг яриагаар дэмжлэг үзүүлж, мөргөлдөөнд нь хөндлөнгөөс оролцохгүй ч гэлээ Путинд цэргийн техник, зэр зэвсгийг нийлүүлэх магадлалтай гэжээ.
Эх сурвалж: The New York Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээллийн дайн. Юу гээл шууд буугаад өгчихийг бодохов
өө хөөрхий нөгөө хятад чинь оросыг элгэндээ тэвэрчисэн байхчивээ
Охуй улсад биднийх шиг мах цусанд минь шингэсэн эсэргүүцэх ген байхгүй тул хятад гүрний х�##�уун тэврэлтэнд 100 жил ч тэсэхгүй, манжийн араас орно.