ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Путин В.Зеленськийтэй уулзахыг үгүйсгээгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй биечлэн уулзахыг үгүйсгэхгүй хэмээсэн байна. Энэ талаар Туркийн Гадаад Хэргийн сайд Мевлют Чавушоглу гуравдугаар сарын 13-ны ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг “”Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээллээ.

“Туркийн тал Орос, Украины удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар шаргуу ажиллаж байна. Дайн эхлэхээс өмнө ч гэсэн бид ийм хүчин чармайлт гаргаж байсан. Зарчмын хувьд манай Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа В.Путин ийм уулзалтыг эсэргүүцэхгүй байгаагаа илэрхийлсэн. Украины тал ч гэсэн уулзалтад бэлэн байгаа юм. Талууд Беларусь улсад техникийн хэлэлцээ хийсээр байна. Нөгөөтэйгүүр, бусад сувгуудаар ч хүчин чармайлт гаргаж байна. Бид ч дэмжиж байна” хэмээн Туркийн Гадаад Хэргийн сайд мэдэгдлээ.

Гуравдугаар сарын 6-нд Орос, Туркийн удирдагчид утсаар ярьсан талаар  Кремлийн хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлсэн.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button