Нийгмийн

Шинэ Зуун мод хотод их, дээд сургуулийн хотхон байгуулах саналыг АХБ-д тавьжээ

Л.Энх-Амгалан сайд өнөөдөр АХБ-ны Зүүн Азийн бүсийн захирал Тэреза Ког хүлээн авч уулзан боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Монгол Улсад АХБ 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд боловсролын салбарт 2022 он хүртэл 185.28 сая ам долларын санхүүжилт хийжээ.

Уулзалтаар 2022-2024 онд “Боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх” төсөл, Хөшигийн хөндийд байгуулах Шинэ Зуун мод хотод 5000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг хөгжүүлэх хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг тавьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button