
“Фокс Ньюс” /Fox News/ телевизийн зураглаач Украины нийслэл Киев хотын ойролцоо шархаа даалгүй нас барсан мэдээлэл байна. Тодруулбал, 55 настай зураглаач Пьер Закревски Украинд болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлах үеэр амиа алджээ.
“Эрхэм зураглаач Пьер Закревскин тухай энэ харамсалтай мэдээг сонсоод гүнээ харамсаж, зүрх сэтгэл минь өвдөж байна. Тэрээр Украины Киев хотын ойролцоо Горенка мужид нас барсан” хэмээн “Fox News” сувгийн ерөнхий захирал Сьюзан Скотт ярьсан байна.

Пьер Закревски нь Ирак, Афганистан, Сири зэрэг үйл явдлын халуун цэгүүдэд ажиллаж, бодит мэдээллийг бэлтгэн хүргэж байсан салбартаа нэр хүндтэй нэгэн байсныг онцолжээ.
“Пьер Закревски бодит байдлыг сурвалжлах үнэхээр дуртай байсан ба түүний эр зориг, мэргэжлийн ур чадвар, ажлын ёс суртахууныг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчид мэддэг байсан юм. Тэрээр гайхалтай хүн байсан. Дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн салбарынхан Пьерийг мэддэг, басхүү хүндэлдэг байсан”.

Сьюзан Скотт талийгаачийн эхнэр Мишель болон түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр Лондон хотод амьдардаг байсан ба энэ оны хоёрдугаар сараас хойш Украинд ажиллаж байжээ.
Пьер Закревскитэй хамтран ажиллаж байсан сэтгүүлч Бенжамин Холл мөн шархадсан ч азаар амь насанд аюул учраагүй байна. Зураглаач, сэтгүүлчдийн зорчиж явсан автомашин руу гал нээсний улмаас тэд бэртэж, амь насаа алдсан байна.
Эх сурвалж: Politico
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ukraini tsergiin bairlald bval hezuu shuu dee,bombigloltind uregdene,shiruun gald dairagdah geed..