ДЭЛХИЙНИЙГЭМ

Европын Зөвлөлөөс ОХУ өөрсдөө гарав

Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас ОХУ-ын эсрэг олон улс хориг тавьснаас хамгийн анхаарал татаж байгаа нь ОХУ Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдэл юм. Европын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид ОХУ-ыг тус зөвлөлөөс гаргах тухай мэдэгдлийг мягмар гараг /2022.03.15/-т гардуулан өгсөн хэмээн ОХУ-ын Гадаад Хэргийн Яам мэдэгдэв.

“НАТО болон Европын Холбооны гишүүн улс Европын Зөвлөл дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, тэгш яриа хэлэлцээ, бүх Европын бүрэлдэхүүнт бүх дүрэм зарчмаас татгалзаж, эл байгууллагыг Орос улсын эсрэг бодлогын хэрэгслээ болгон ашиглаж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Европ тивийн хүмүүнлэгийн болон хууль эрх зүйн нийтлэг орон зайг сүйтгэж, мөн Орос улсгүйгээр бүх Европын эрх тэгш байдлаа алдах Европын Зөвлөлд учрах үр дагаврын бүх хариуцлагыг ОХУ-ыг ийм алхам хийхээс аргагүйд хүргэсэн хүмүүс хүлээх болно хэмээн мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, ОХУ Европын Зөвлөлөөс гарсны дараа ч Европын Хүний эрхийн шүүхийн өмнө нь батлагдсан шийдвэрүүдийг Үндсэн хуультай нь харшлахгүй л бол дагаж мөрдөнө гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-16 13:10

Гарахгүй гээд яахав...пүдэрчингууд

ҮНЭН
ҮНЭН
2022-03-16 22:18

ОРОСЫГ УЛС ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ НҮБ-ЭЭС Ч ХАСАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button