ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Путин ойрын хугацаанд нийгмийн бүх тэтгэмжийг нэмэгдүүлэхээ амлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд нийгмийн бүх тэтгэмжийг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдлээ.

“Үнийн өсөлт нь ард иргэдийн орлогод ноцтой нөлөөлж байгааг би ойлгож байна. Тиймээс, бид ойрын ирээдүйд тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн бүх төрлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах болно” хэмээн В.Путин Оросын бүс нутгуудад нийгэм, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний уулзалтын үеэр онлайнаар мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны доод төвшинг нэмэгдүүлж, мөн төрийн албан хаагчдын цалин хөлсийг ч нэмэгдүүлнэ гэсэн юм.

“Өнөөгийн хүнд нөхцөлд болон оны эцэс гэхэд бид ядуурал, тэгш бус байдлын ялгааг бууруулахад хүрч ажиллах ёстой. Энэ бүхэн өнөөдөр ч хэрэгжих боломжтой ажлууд гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Би Засгийн газар, бүс нутгуудаас энэ тал дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг үүрэг болгож байна. Өгч буй энэ үүрэг бол эдийн засгийн шинж чанартай төдийгүй нийгмийн шударга ёсны асуудал” хэмээн В.Путин онцоллоо.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-17 09:42

00 цаасны үнэнд хүрэхгүй шахуу юмаа юу

Холбоотой мэдээ

Back to top button