ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын Онцгой Байдлын Яамны цахим хуудас руу хакерууд халджээ

ОХУ-ын Онцгой Байдлын Яамны албан ёсны цахим хуудас кибер халдлагад өртжээ. Тодруулбал, цахим хуудасны үндсэн цэсэн дэх Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны талаарх мэдээллүүд өртсөн байна.

“Манай цахим хуудсыг түр хугацаанд ашиглах боломжгүй байна. Техникийн ажил хийгдэж байгаа тул бид хүлцэл өчье” гэж цахим хуудсанд бичжээ.

Энэ нь ОХУ-ын төрийн байгууллагуудын вэб хуудас хакеруудын халдлагад өртөж байгаа анхны тохиолдол биш юм. Оросын цэргүүд Украинд нэвтэрсний дараа Оросын Соёлын Яам, Дижитал Өөрчлөлтийн Яам, Роскомнадзор зэрэг хэд хэдэн албан газрын вэб хуудас кибер халдлагад өртсөн.

Мөн Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тухайлбал “Коммерсант”, “Форбес”, “Известия”, “Фонтанка”, “ТАСС”, “Мел” болон бусад хэвлэлүүд халдлагад өртжээ. Тэдний заримынх нь хариуцлагыг “Anonymous” гэх хакеруудын бүлэглэл үйлдсэн гэдгээ зөвшөөрсөн байна. Тус бүлэглэл бол Оросын Засгийн газрын эсрэг “кибер дайн” зарлаад байгаа юм.

Эх сурвалж: Ukrinform  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
3 сар 17, 2022 09:25

манай анар сайхан мэдээ хүрэгдэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button