ЭДИЙН ЗАСАГ

Өчигдөр 269 сая төгрөгийн хувьцаа арилжжээ

2022 оны гуравдугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 269,952,945  төгрөгийн үнийн дүн бүхий 409,008 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +14.97 хувь), "Э-Транс ложистикс" ХК (ETR +14.92 хувь) болон "Бодь Даатгал" ХК (BODI +5.44 хувь) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний худалдаа" ХК (BHL -13.61 хувь), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -7.41 хувь) болон "Монгол шуудан" ХК (MNP -7.39 хувь) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 44,688 ширхэг нэгж эрхийг 17,131,663 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар дөрвөн ширхэг үнэт цаасыг 388,400 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 5156 ширхэг үнэт цаасыг 523,127,760 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.24 хувь хувиар буурч, 36,365.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,356,954,473,618 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button