ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад орсон ОХУ-ын одод

Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдалд халдсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Оросын хэд хэдэн оддыг баривчлах зөвшөөрлийг Украины шүүгчдээс авсан байна.

Одоогийн байдлаар, Украины прокурорын газраас олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан Оросын алдартнуудын жагсаалтад телевиз, кино, хөгжмийн салбарын дөрвөн хүн багтжээ.

Ерөнхий прокурор Ирина Венедиктовагийн хэлснээр, жагсаалтад нэр нь орсон оддыг улсын хилээр нэвтэрсэн тохиолдолд хууль сахиулах байгууллага баривчлах юм байна.  

НИКИТА МИХАЛКОВ

“Наранд шатагсад” киногоороо Оскарын шагнал хүртсэн ОХУ болон хуучнаар Зөвлөлтийн кино найруулагч Никита Михалковыг Украины Ерөнхий прокурорын газраас дайныг дэмжсэн, Украиныг үзэн ядах үзлийг өдөөсөн суртал ухуулга хийсэн хэргээр яллах шийдвэр гаргасан байна.

Гуравдугаар сарын 4-нд Венедиктова найруулагч Михалковыг сэжигтэнд тооцож, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар Украины шүүхэд шилжүүлж, баривчлах шийдвэр гаргажээ.  

Никита Михалков Донбассын талаар хэд хэдэн суртал ухуулгын кино хийж, Луганск, Донецкийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Нэмж дурдахад, “хамгийн төгс Орос”-ыг бүтээхэд Беларусь, Украины нутаг дэвсгэрийг авсан ч хангалтгүй гэж мэдэгдэж байсан аж.

ОЛЕГ ГАЗМАНОВ

Гуравдугаар сарын 5-нд Ирина Венедиктова “Фэйсбүүк”-тээ Оросын нэрт дуучин Олег Газмановт хандан, “Оросын цэргүүд Украин руу довтлохыг олон нийтэд дэмжсэн уриалга гаргажээ. Өдгөө 70 настай дуучин Газмановыг Украины Ерөнхий прокуророос олон улсын эрэн сурвалжилж, удахгүй түүний гадаадад хийх аялан тоглолтуудыг нь цуцлана” гэжээ.

ТИНА КАНДЕЛАКИ

Гуравдугаар сарын 6-нд Ирина Венедиктова мөн л Гүрж гаралтай Оросын алдарт хөтлөгч Тина Канделакид сошиал сүлжээгээр хандаж, түүни үйлдсэн “гэмт хэргийн” талаар мэдэгдэхээр шийджээ. Ерөнхий прокурорын хэлснээр, “Хамгийн ухаантай нь” гэх нэвтрүүлгийн хөтлөгч од өөрийн “Telegram” хуудсандаа Кремлийн цэргийн суртал ухуулгын санаа, уриа лоозонг бусдад сурталчилсан аж. Мөн Канделаки Оросын нэгэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг “эх орноосоо дүрвэж, Янукович буцаж ирсний дараагаар л Украины төрт ёсны байдал дахин сэргэн мандана” хэмээснийг шүүмжлэн буруутгаж байгаа аж.

НИКОЛАЙ БАСКОВ

Олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оросуудын хайртай дуурийн дуучин Николай Басков багтжээ. ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснээс хэдхэн хоногийн дараа өдгөө 45 настай дуучин өөрийн “Инстаграм” хуудаснаа “Орос улс хэзээ ч дайн дэгдээгээгүй, харин ч дайныг дуусгасан” хэмээн бичсэн байна.

Мөн Басков хэлэхдээ, энэхүү “энхийг сахиулах ажиллагаа” бол Украин дахь орос хэлтэй иргэдийг хоморголон устгах ажиллагааг зогсоож, ОХУ-ын эсрэг халдлагаас урьдчилан сэргийлж, ОХУ-ын өөрийгөө хамгаалах, холбоотнуудаа хамгаалах явдал” хэмээжээ.

Эх сурвалж: Ukrinform

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button