ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Конгрессын гишүүн асан: Тэд галзуурч, биднийг Дэлхийн III дайн руу турхирч байна

Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлээд гурав дахь долоо хоног дээрээ байгаа ч удахгүй үүнд төгсгөл ирнэ гэдэгт дэлхий найдаж, хүлээсээр.

Гэтэл, Жо Байден тэргүүтэй АНУ-ын Засаг захиргаа дайн дуусаасай гэж хүсэхгүй байх шиг байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Рон Пол бичжээ.

Рональд Эрнест Пол бол АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах Намын гишүүн асан юм. Тэрбээр Техас мужийн 14, 22-р тойргийн Конгрессын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн. 2008 оны сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшин өрсөлдөж байсан улс төрч юм.

“Конгресс болон Байдены засаг захиргаа Украины асуудлаас болж АНУ-ыг бүхэлд нь Оросын эсрэг дайнд татан оруулахаар шийдсэн бололтой. Сенатын гишүүн Линдси Грэм Оросын Ерөнхийлөгчийн амийг хөнөөхийг ил тод уриалж байгаа ба Төлөөлөгчдийн танхимын олонх нь мөн Украины нутаг дэвсгэрт “нислэгийн хориотой бүс” байгуулахыг Засаг захиргаанаас шаардаж эхэлсэн гэж Рон Пол гайхшран бичсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, “Тэд галзуурчихаагүй биз? “Нислэгийн хориотой бүс” гэдэг чинь АНУ-ын агаарын бүрэн эрхэнд саад болох бүх л зүйлийг устгана гэсэн үг. Энэ нь Орост байгаа Оросын пуужингийн довтолгооноос хамгаалах болон агаарын довтолгооноос хамгаалах системд халдахыг санаархаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Дэлхийн III дайн гэсэн утга” гэв.

Мөн Рон Пол Украинд болж буй үйл явдлууд “жигшүүр төрүүлж” байгааг онцлов. Гэвч, эцэстээ мөргөлдөөнийг хурцатгаж, цөмийн зэвсгээр устгах аюул заналхийлэл рүү орох шаардлагатай юу, тиййм хэмжээний үнэ цэнтэй зүйл юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Харамсалтай нь, энэ бол Америкийн Конгрессын гишүүдийн асар том бүлгийн үзэл бодол. Украины хямрал олон талаараа өнөгөрсөн үе рүүгээ, тодруулбал Барак Обамагийн Засаг захиргаа руу буцаад очсон гэлтэй.

Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг түлхэн унагах ажиллагааг манай Америкийн Төрийн Департаментын албан тушаалтнууд, тухайлбал Виктория Нуланд, Энтони Блинкен нар толгойлон төлөвлөж, гүйцэтгэсэн нь төрийн эргэлтээр Украины засгийн эрхэнд гарсан шинэ Засгийн газар НАТО-д гишүүнээр элсэхийг шаардаж эхэлснээр одоогийн энэ айхавтар мөргөлдөөнд хүргэлээ гэж Рон Пол хэлэв.

“Ерөнхийлөгч Жо Байден сонгуульд ялалт байгуулснаар Энтони Блинкен, Виктория Нуланд болон бусад хүмүүс /Евромайдан/ төрийн өндөр албан тушаалд буцаж ирсэн. Мөн тэд Украинтай холбоотой мөрийн хөтөлбөрөө ахиулсаар л байна гэж нэмж онцоллоо. Улс төрийн тогооноос аль хэдийн “жийгдсэн” нөхөд эргээд шийдвэр гаргах эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалд томилогдсонд Крнгрессын гишүүн асан Рон Пол балмагдаж байгаагаа ч илэрхийлэв.

Өнгөрсөн долоо хоногт Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн Польшийн “МиГ-29” сөнөөгч онгоцуудыг Украин руу илгээхийг оролдов. Польшийн эрх баригчид ч үүнийг нь зөвшөөрсөн ч АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яам үүнд хөндлөнгөөс оролцож, Блинкений төлөвлөсөн “гайхалтай хэрнээ эрсдэлтэй алхам”-д саад хийв.

“Манай Төрийн Департамент бид бүхнийг дайнд татан оруулахыг эрмэлзэн улайрч байна. Харин Пентагон биднийг дайнаас хамгаалахыг эрмэлзэж байна. Ямар гээч инээдтэй хэрэг вэ” хэмээн Рон Пол гайхан ярив.

Гэвч, түүнийг хамгийн ихээр бухимдуулж байгаа зүйл бол АНУ ОХУ-тай буюу Ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийх хүсэлгүй байгаа юм. Харин ч эсрэгээрээ, Америкийн эрх баригчид Москваг “стратегийн ялагдал” хүлээж байна гэж итгэчихсэн нөхцөл байдлыг улам хурцатган дэвэргэж байгаа юм гэлээ.

“Жо Байдены Засаг захиргаа Орос улстай хамгийн сүүлчийн украин иргэн амьсгал хураах мөч хүртэл эцсээ хүртэл тэмцэх бодолтой байгаа бололтой. АНУ-ын цорын ганц шийдэл бол “явах”. Өөрөөр хэлбэл, Украины асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх нь хамгийн зөв шийдэл. Оросууд, украинчууд өөрсдөө хэлэлцээгээ хийж, өөрсдөө л учраа олог л дээ. Украины хувьд НАТО-гүй, Оросын хилийн ойролцоо Америкийн пуужингүй байх нь тийм чухал гэж үү? Тэглээ гээд яана гэж?! Мөргөлдөөнийг зогсоо. Дараа нь НАТО-г зогсоо” гэж Рон Пол дүгнэв.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-18 08:49

Америк гэж өөрөөсөө бусдыг доор үзснн өөрийнхөө нутагт нэгч дайн хийж үзээгүй дээрэнгүй новшнууд 3 дайнийг хүсэж байгаа шүү бусдыг дайнаар хороож зовоож дээрэмдэх үзэл төрсөн улс шүү дээ

Зочин
Зочин
2022-03-18 09:14

МАШ УХААЛАГ ХҮНИЙ ҮГ БАЙНА.ХЭН ДАЙНЫГ ХҮСЭВ ГЭЖ.СҮҮЛЧИЙН УКРАЙН ХҮН ҮЛДТЭЛ АНУ АРДААС НЬ ТУРХИРЧ ЗЭВСЭГ ӨГӨӨД ТУРХИРААД БАЙХ ЮМ БАЙНА ГЭДЭГ ҮНЭН ҮГ БАЙНА ДАА.ЗӨНӨГ ӨВГӨНӨӨ АНУ ########УУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Зочин
Зочин
2022-03-18 09:22

Энэ дайнд Америк буруутай гэж хэлээгүй юу

Zochin
Zochin
2022-03-18 09:23

Uneniig helj...

Иргэн
Иргэн
2022-03-18 10:31

"Сүүлийн Украйн хүнийг үхтэл АНУ энэ дайныг дэвэргэх нь" "Украйн НАТОгүй амёрикийн пуужихгүй байх нь юу нь хэцүү байгаа хэрэг вэ" гэхчлэг яг л үнэнийг шууд хэлжээ.

Зочин
Зочин
2022-03-18 11:25

Америкт олон ург####ч үзэл чөлөөтэй учраас хэн ч юу ч ярьж болно.Харин Путин гэдэг дарангуйлагч өөрийнхөө нэр төрийг мандууулах гэж тусгаар улсын эсрэг дайн өдүүлж хот тосгодыг нь сүйрүүлж байгааг дэлхийн ихэнх улс орон хүмүүс эсэгүүцэж байгааг бүгд сонсож харж байгаа нь туйлын үнэн билээ.

Зочин
Зочин
2022-03-18 14:03
Reply to  Зочин

УКРАЙНД ПОРОШЕНКОО ГАРЧ ОРОС ИРГЭДЭЭ ГАДУУРХАЖ ЭХЛЭЬ.ЗОДОВ.СҮҮЛДЭЭ 18 ЖИЛ БУУДАЖ 14000 ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨВ.ТЭСНЭ ТЭСНЭ ГЭХЭД ХАРИН Ч УДААН ТЭСЧЭЭ. ГАЗРЫН ХӨРСТЭЙ ТЭГШИЛЧИХЭЭР БОЛГОЧИХСОН ЮМ БИШ ҮҮ.

Толгой чинь эргээсэн байна.
Толгой чинь эргээсэн байна.
2022-03-18 12:49
Reply to  Зочин

О

Зочин
Зочин
2022-03-18 11:59
Reply to  Зочин

Ymarch ongotshon bodoltoi ymb de chaavaas

Иргэн
Иргэн
2022-03-18 20:19
Reply to  Зочин

Донбасс, Луганскт мөрөөрөө амьдарч байсан хэдэн мянган орос иргэдийг хүйс тэмтэрчихээд байхад Орос улс зүгээр л хараад суух байсан юм уу. Энэ бузар үйлийг АНУ-ын их гүрний дээрэнгүй үзэлт өнөөгийн эрх баригчдын удирдлаган дор тэдний гар хөл, дуулгавартай зарц нь болсон украйны хэт үндэсэрхэг үзэлтэн-неонацистууд хийсэн гэдгийг үнэнээр нь илчилсэн байна шүү дээ.

Иргэн
Иргэн
2022-03-19 00:26

Доор нэгэн эрхэм америк олон ург####ьч үзэлтэй иймд хэн юу ч ярьж болно гээд Путины энэхүү дайныг эхлүүлсэн бодит ш####тгаан хүчин зүйл, үүнд АНУ-н буруутайг заан цохон тэмдэглэснийг огт үл хэрэгсэн орхигдуулан ПУТИНЫГ зөвхөн өөрийн нэр ####дарыг мандуулахын төлөө дайн хийж байгаа гэсэн байх юм. Ёстой өнөө илжигнийй чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ ####т ч хийсэн сэгсэрнэ гэдэг энэ байх даа. Дашрамд дурдхад 90ээд оноос БАРУУНЫХАНЫ манайд дэлгэрүүлсэн сурга####иудын нэг ОЛОН УРГАЛЬЧ ҮЗЭЛ хэмээгч нь дээдсээс бидэнд захисан эв нэгдэлийг ямагт эрхэмлэж явахыг захисантай г#### ус мэт харшилддаг гэж санагддаг. Яг өнөө ОЛОН ТОЛГОЙТ МОГОЙ хэмээх үлгэр мэт

Холбоотой мэдээ

Back to top button
11
0
Would love your thoughts, please comment.x
()
x