"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэнд сэтэр дутав уу

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр болж, МЧБХ-ны дүрэм шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгчөө сонгосон.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг гуравдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сунгаанд Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн бүртгүүлжээ. Улмаар хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Олон нийт дунд энэ өвгөн ахад сэтэр дутсан юм болов уу. Монголын чөлөөт бөхийн холбоогоор яах гэсэн юм бол хэмээн шүүмжлэх. Өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Боксын холбооны Ерөнхийлөгч болоход яг ийм шүүмжлэл өрнөж байв.
Ерөөсөө улс төрийн алба хашиж буй хүн давхар төрийн бус байгууллага тэргүүлэх нь зөв үү. Эрх мэдэл, албан тушаалаар далайлгаж, өөрийн бус салбарын үйл ажиллагаанд оролцож явах нь тэдэнд ямар ашигтай байдаг юм бол. Х.Бадамсүрэн гуайн хувьд Эрдэнэт үйлдвэрийнхээ ажлаа хийж, тэнд ажилладаг олон мянган хүний эрх ашгийг хамгаалаад, удирдлагаар хангаад явж байхад хангалттай баймаар.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр хүнд сэтэр хамаагүйээ холбоонд мөнгө хэрэгтэйдээ тэршдээ
Одоо ерөнхийлөгч болсон юм чинь Эрдэнэтийн даргаа өгнө байгаа.
"өвгөн ахад сэтэр дутсан" гэж бичих нь хэр оновчтой юм бол? Өвгөн гэж юуг хэлж байгаа юм болоо? Урд, хойд хөршөө хар, бүгд 60 хол гарсан, 70 дөхөж байгаа удирдагчтай. АНУ-г хар, 70 хол давсан удирдагчтай. Түүний буруу гэж байхгүй. Туршлагатай хүн улсыг удирдах ёстой юм. Манайх шиг жулдраа нөхдүүд удирдсан нэр зүүж, эх орноо сүйрүүлж байна.