УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: Ланд-300, Лексус-600 зэрэг тансаг машины импорт ханшид дарамт үүсгэж байна

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ам.долларын ханшийн өсөлт, гадаад валютын нөөцийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Монголбанк банкуудад доллар нийлүүлж байгаа. Нэгдүгээр сараас хойш 1.5 тэрбум доллар нийлүүлсэн. Зөрүүлж 500-гаад сая доллар л худалдаж авсан. Төвбанк доллар хэвлэдэггүй. Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет нэгдэл зэрэг экспортлогчид болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудаас долларын эх үүсвэрийг бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 258 сая доллар, Оюутолгой компани 194 сая доллар, Эрдэнэс Тавантолгой 23 сая доллар  худалдсан. Нийт 500 сая доллар л бүрдүүллээ.

Бид өнөөдөр зарснаасаа бага доллар худалдаж аваад байна. Нөөцөө арвижуулъя гэвэл бид экспортыг л нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр бидэнд хоёр л сонголт байна. Нэгдүгээрт, Валютын нөөцөө бариад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах. Хоёрдугаарт, ханшийг зах зээлийн жамаар нь сулруулах сонголт байна.  

Өнөөгийн түвэгтэй байдал урт хугацаанд үргэлжлэхгүй гэж харж байна. Орос, Украины зөрчил хэвийн байдалд шилжиж, хилийн хорио тавигдвал хэвийн байдалд шилжинэ гэж харж байна.

Гуравдугаар сарын байдлаар манай улс төлбөрийн тэнцэл 500 сая долларын алдагдалтай байгаа нь валютын нөөц багасах, ханш өсөхөд нөлөөллөө. Ойрын хугацаанд орох урсгал сайжирч нөөц нэмэгдэж, зах зээл тогтворжино гэж Монголбанк харж байна.

Экспорт он гарсаар буюу нэг, хоёрдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувийн бууралттай байна. Гэтэл импорт 20-30 хувиар өссөн байна. Импортын 30 хувийг хүнс, хувцас хунар, суудлын автомашины импорт эзэлсэн.

2021 онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний 30 хувь хэрэглээ эзэлж байна. Ялангуяа автомашины импорт буюу Ланд-300, Лексус-600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эзэлж байна. Ойролцоогоор 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашин худалдан авахад зарцуулж байна. Энэ нь 2022 онд өсөх хандлагатай болж, ханшид дарамт үүсгэх магадлалтай байна.

Тиймээс тансаг хэрэглээний импортоо танах саналыг УИХ-д тавина. Гаалийн татварыг нэмэх, эсвэл түр хугацаанд оруулахгүй байх арга санал гаргана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дуулга
Дуулга

Зөвхөн өөрсдийнхөө төлөө ажилдаг хэдэн хан хүү монгол банкыг самарч бнадаа

Зочин
Зочин
Reply to  Дуулга

Төвбанкнинд ирж буй хүндрэлийг л хэлсэн бна. Өөр хариулт чамд хэрэгтэй юу?

Зочин
Зочин

Лхавгаасүрээн чи 69 өө ,эс бол пургооноо унаарай золиг минь

Холбоотой мэдээ

Back to top button