ДЭЛХИЙНИЙГЭМ

Москвагийн шүүх А.Навальныйд 9 жилийн ял оноолоо

Гуравдугаар сарын 22-ны мягмар гарагт Москвагийн Лефортовогийн шүүхээс Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг залилан мэхэлж, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутган шийтгэл оноолоо.

Шүүх түүнд чанга дэглэмтэй колонид есөн жил хорих ялаас гадна 1.2 сая рублийн торгууль ногдуулсан байна. Мөн нэг жил хагас эрх чөлөөг хязгаарлах ялыг тус тус оноожээ.

Алексей Навальный бол Ерөнхийлөгч Владимир Путиний бодлогыг эсэргүүцэгчдийн нэг, тууштай тэмцэгч юм.

Навальныйгийн өмгөөлөгч Ольга Михайлова “ТАСС” агентлагт хэлэхдээ, есөн жилийн хорих ялд Францын “Ив Роше” компанийн хэрэгтэй холбоотой өмнөх хэргийн шийлтгэл ч багтсан. Түүнд оноосон бүх ялын нийлбэр дүнгээр бол хорих ангид есөн жил хорих ял оноолоо” хэмээв.

Навальный попал в больницу

“Ив Роше” компанийн хэрэгт А.Навальныйд 3.5 жилийн хорих ял оноож байсан ч 2021 оны хоёрдугаар сард тэнсэн харгалзах ялыг нь жинхэнэ ялаар сольж байсан удаатай.

Москва хотын Лефортовогийн шүүхийн шийдвэрт “Алексей Навальный залилан хийсэн, өөрөөр хэлбэл хууран мэхлэх замаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэжээ. Түүнийг дөрвөн зүйл ангиар /ОХУ-ын Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/ гэм буруутайд тооцсон аж. А.Навальныйг мөн шударга ёсыг үл хүндэтгэсэн /ОХУ-ын Эрүүгийн хуулийн 297-р зүйлийн 1, 2 дахь хэсэг/ гэж буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-23 09:30

хХАА БАЙСАН АЛС ХОЛ ГАЗАР ОРОС ХҮМҮҮС ЯАНАВ ИЙНЭВ ҮХЭР МОНГОЛЧУУДАД ЮУНЫ ХАМААТАЙ БИЛЭЭ ОДОО ТЭГЭЭД ЯМАР ИХ ЯЛ ӨГЧИХӨВӨӨ ЭНЭ МУУ ПУТИН ГЭЭД ОРИОЛОЛДОХ ЁСТОЙ ЮУ? МӨРӨӨРӨӨ АЯГА УС БАЛГА ӨВС ТЭЖЭЭЛ ОЛДВОЛ ЧААЧИХААД Л МӨӨРӨӨД ЯВЖИЙ ҮХЭР МОНГОЛЧУУДАД ЯМАР ХАМААГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button